Насны ханиа зөв сонговол та сайхан амьдралын 80 хувийг бүрдүүлчихлээ гэсэн үг. Тиймээс үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэх хүнээ сонгохдоо хайхрамжгүй хандаж огт болохгүй бөгөөд сайтар бодсоны эцэст шийдвэр гаргах нь зөв. Мөн ирээдүйн ханиа сонжиж, таних аргууд ч байдаг. Энэ тухай нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа ийнхүү орчуулан сийрүүлсэн байна.
1.Физиогномик. (Хүний төрх байдал).
Италийн гэмт хэрэг судлаач,сэтгэл зүйч Чезоре Ломбразо (1835-1909) бүх хүмүүсийн царайны гадаад төрх байдал,үйлдэл хийх хандлага хоёрын хооронд нарийн уялдаа байдгийг нээн илрүүлээд судалгааны том бүтээл туурвижээ.
Түүний үзсэнээр,ямарваа хүний чихний гэдэс нь том доод үзүүр нь дотогшоо хумайсан бол эд баялаг сайтай байхын шинж,эр хүний нүдийг ажиглахад тогтуун дөлгөөхөн бол бусдыг хайрлах нигүүлсэх сэтгэл сайтайх,хүйтэн хурц юмуу гөлөгнөсөн нүдтэй бол догшин авиртай,хулгайч шинжтэй байдаг байна.
За тэгээд хамар,дух,эрүү,хөмсөг гээд нүүрний бүх шинжээр нь дүгнээд бичсэн байх юм.Энэ хүйтэн царайтай нөхөр цаагуураа яав ч олигтой хүн биш гээд байдаг нь үнэний ортойн нотолгоо.Олон жил шорон оронгоор явсан юмуу байнга гэмт хэрэг хийж явдаг хүмүүс ихэнхи нь ийм зэвүүн хүйтэн төрхтэй болчихсон байдаг.
2.Френлоги. (Гавлын хэлбэрээр нь шинжих).
Энэ нь гавлын ясны хэлбэр хүний зан авир,авъяас чадвар,чиг хандлагыг илтгэн харуулдаг шинжлэх ухааны нээлт юм байна. Жишээ нь хүний толгойн хэлбэр дээд хэсгээрээ нарийвтар доод эрүү орчим нь цулцгар өргөн бол хоолонцор, харамч, хүнийг эд юмсаас дорд үздэг гэнэ.
Харин том өргөн магнайтай бол ухаантай,амгалан түвшин байдаг гэжээ.Сайн ажиглаад байвал үнэн ч юм шиг санагдсан.Энэтхэгийн Камасутра сударт ийм тийм шинж төрхтэй хүмүүс тийм тийм зан төрхтэй гээд бичсэн байдаг санагдана.
3.Удам сударыг нь харах.
Ээдээ,энэ бол хөрөнгө хогшил,ажил алба,эзэмшсэн боловсрол,зүүж яваа үнэт эдлэл,унаж яваа машин,амьдардаг байр савтай нь огт холбогдолгүй асуудал шүү.Ген гэдэг нь хромсом дахь хүний удамшлын мэдээллийг агуулсан молекул нэгж.
Хүний төрсөн үр удам тэр мэдээллийг хуулбарлан төрнө.Эцгээс хүүд өвлөгддөг генийг Y хромсом буюу ясан удам гэдэг.Эцгийн энэ удам цааш эрэгтэй талаа барин удамшин тархахдаа огт өөрчлөгддөггүй. Удмыг нь харнаа гээд байдаг маань ах дүү,төрөл садангийх нь хүмүүс ямар гарвал үүсэлтэй,ямар хүмүүс байсныг нотлох ургийн бичиг юм.
Одоо нэгэнт ургийн бичигтэй айл байхгүй тул ядаж аав ээж,ах дүү нарыг нь ямар улсууд вэ гэдгийг нь өөрөөр нь яриулах,очиж танилцах,эсвэл нутаг усных нь сайн мэддэг улсуудаар нь дамжуулан судлаж болно.Хүний мууг үзэх гэсэн юм байхгүй,энэ бол тэр хүний удамд алуурчин,орон шорон дамжсан хулгайч,архаг архичин,биеэ үнэлэгч,цус ойртолт,удмын гажиг байгаа эсэхийг тодруулж мэдсэнээр өөрийгөө ирээдүйн хүчирхийллээс,гунигт амьдралаас аварч болох гарц юм.Хог новш бол яг удамшдаг шүү.
4.Ламдах.
Энэ бол эцсийн тийм ч найдвартай бус арга.Манайхан хамгийн түрүүнд Гандан орж мэргэлүүлдэг.Төвдийн зурхайн хуанли нь Григорийн тоололтой адилаар нарны мөчлөгөөр тоологддоггүй. Сарны тоолол мөчлөгөөр ивээл жил буюу 12 жилийн амьтны систем,таван махбодь зэргийн хоорондын зохицлыыг харгалзан үздэг.Өөрөөсөө дээш 4 нас, доош 4 насыг ивээл гэх буюу эсрэгээрээ бас дээш дооших зургаан насыг харш гэж үзээд гэрлэхийг сайшаадаггүй.
Мөн таван махбодио өнгөөр илэрхийлээд хоорондыг зохицол ба харшлыг тооцно.Хэрвээ хайрт чинь Гандан дагуулж гүйвэл энэ нь шинжлэх ухааны үндэслэл сайтай муутайг мэдэхгүй хамт амюдрах хүнийхээ сүжгийг хүндлэхээс өөр аргагүй.Ямар ч байсан ивээл жилтэй суусан зарим хүмүүс насан туршдаа толхилцоод зарим нь салж сарнисан байхад харш жилтэй хүмүүс эвлэг амьдраад байдгийн билээ..
Заяаны ханиа мэдрэх,таних ийм аргууд байдгаас гадна Британий эрдэмтийн олон жилийн судалгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүс өөртэйгээ ижил сонирхол,амьдралын хэвшилтэй хүмүүсээ таних код нь тархины үнэрлэхүйн хэсэгт байдгийг нээж илрүүлсэн гэнэ лээ.Хань болох хүнээ үнэрээр нь мэднэ. Би лав үнэмшсэн. Түүнийгээ үнэрээр нь бараг таньчих байхаа.Гэхдээ үүнд их ач холбогдол бүү өгөөрэй,учир нь тархи толгойн гэмтэлтэй хүмүүст хамаарахгүй юм байна лээ шүү.Мориноос унаагүй,зодуулж тархи нь хөдлөөгүй хүн ховор шүү.Миний баттай бодлоор сайхан сэтгэлтэй,үнэнч,хөдөлмөрч хүнийг хань ижлээрээ сонговол алдахгүй гэж боддог доо.
2 comments
jishee nAH ner zuusen hulgaichid j ednii huuhduud zali meheer shunal tachaalaar udamshina bugd tord dahin garah bolomjgui tul udam daganbbgudamjinii hulgaichid bolno
yavj yavj hvn chanarl golni yum b
aleedee