Сбербанк ипотекийн зээл олгох нөхцөлөө эргэн харж, есдүгээр сарын 1-нээс 18 наснаас эхлэн ипотекийн зээлийн баримт бүрдүүлэх боломжтой болгож байгаа талаар РБК мэдээлэв.
Тус байгууллага залуу үйлчлүүлэгчдэд боломжтой хоёр хөтөлбөр танилцуулсан байна. Энэ нь шинэ байрны зээл, мөн бэлэн орон сууцны зээл юм. Зээл авагчид дор хаяж 3 сар ажил эрхэлсэн байх ёстой. Мөн урьдчилгаанд орон сууцны үнийн 10 хувийг төлөх чадвартай байх ёстой. Зээлийн дээд хугацаа нь 30 жил. Өргөдлийг онлайнаар болон хэлтсээр өгч болох аж.
Залуус үл хөдлөх хөрөнгийн зээлийг илүү ихээр сонирхох болсон хэмээн банкны төлөөлөгчид тэмдэглэжээ. Харин зээл олголтод насны хязгаарыг бууруулснаар бие даан амьдарч, зардлаа ухамсартайгаар төлөвлөж сурна.
“Бидний үнэлгээгээр үйлчлүүлэгчийн нүүр царай харьцангуй залуужиж байна. Энэ нь улсаас өгдөг дэмжлэг, дээр нь хүн амын санхүүгийн мэдлэг сайжирсантай холбоотой” хэмээн “Санкт-Петербург” банкны ипотекийн зээлийн бүлгийн захирал Ирина Петрова мэдэгджээ.
Оросын Төвбанкны мэдээллээр Орост ипотекийн дундаж хүү зургаадугаар сард 0,23 пунктээр буурч, жилийн 7,07% болсон нь түүхэн доод үзүүлэлт юм. Харин зээлийн дундаж хугацаа анх удаа 20,3 жил болжээ.
Эх сурвалж: Ria