Оросын нэрт дуучин Алла Пугачёва жүжигчин Олег Меньшиковын онлайн шоуны хоёр дахь дугаарын зочин болжээ. 57 настай жүжигчин Олег Меньшиков энэхүү ярилцлаганы шоугаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн “YouTube”-ээр дамжуулан хүргэж байгаа билээ.
Аллагийн оролцсон дугаар хараахан гараагүй байгаа ч ярилцлаганы хэсгүүд цахимаар явах болжээ. Хөтлөгч түүнээс амьдралд нь Филипп Киркоров яагаад дахин гарч ирсэн талаар асуухад Алла “Тэгэх хэрэгтэй байсан юм. Заримдаа надад бид гурав /өмнөх нөхөр Филипп Киркоров, одоогийн нөхөр Максим Галкин нь болон өөрөө/ Лиля Брик, Иосиф Брик, Маяковский нарын амьдралаар амьдарч байгаа юм шиг санагддаг.
Энэ нь зүгээр л гайхалтай. Тэдний /Оросын нэрт яруу найрагч Владимир Маяковский нь нөхөртэй эмэгтэй Лиля Брикт сэтгэл алдарч, тэд гурвуулаа хамт амьдардаг байв/ түүхийг уншихад гайхалтай гэдгийг нь ойлгоно. Энэ түүх яаж давтагдав аа” гэж хариулсан байна. Пугачёвагийн ярьж байгаагаар тэрбээр Максим Галкин түүнд “Бидний гэрлэлтэд ямар ч хэрүүл, урвалт байхгүй” гэж амласан болохоор эхнэр нь болохыг зөвшөөрчээ.
“Би түүнээс “чамтай хамт тайван өтөлж чадах уу” гэж асуусан. Харин Макс “Мэдээж хэрэг. Юунаас ч битгий ай” гэсэн. Ингээд л болоо…” гэж Алла ярьсан байна. Алла Пугачёва, Филипп Киркоров нар 2005 онд 11 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан билээ. Алла 2011 онд Максим Галкинтай гэрлэж, 2013 онд тээгч эхээс тэдний ихэр хүүхдүүд болох Гарри, Лиза нар нь төрсөн юм.
Алла Пугачёва Филипп Киркоровтой дотно найзууд хэвээрээ үлдэж, экс нөхөр нь одоо тэдний хүндэт зочин болсон билээ. Тэднийхэн гэр бүлээрээ найзалж, Филипп байнга Галкиныд ирдэг нь Аллад хоёр нөхөртэй байсан Лиля Брик гэх эмэгтэйн амьдралыг санагдуулдаг аж.
1 comment
ЯНХАН ХӨГШИН ГИЧИЙ БООВОНД ДУРТАЙ ХӨГШИН АЛ