Дэлхийн хаана ч байсан амьдралын төлөөзүтгэж, хөдөлмөрлөж, хэдэн “бор цаас”-тай болох нь хорвоогийн жам. Швейцарийн UBS байгууллагын олон улсын судлаачид аль улс, ямар хотын иргэд хамгийн урт цагаар ажилладаг болохыг танджээ.Өдөр болон жилийн ажлын цагийн үзүүлэлтээр Энэтхэгийн Мумбай хотын иргэд толгой цохив. Тэндэхийн хүмүүс жилдээ хамгийн багадаа 3315 цаг хөдөлмөрлөдөг гэнэ. Тэгвэл Италийн нийслэлд амьдардаг хүмүүс жилдээ хүмүүс жилдээ дунджаар 1581 цаг буюу Мумбайчуудаас бараг хочр дахин бага ажилладаг. Вьетнамын Ханой, Мехсикийн Мехико, Энэтхэгийн Нью Дели, Колумбын Богота хотын иргэд эл жагсаалтын эхний төвд багтсан байна.
Америкийн НЬю-Йорк хотод амьдрагчид дунджаар 2045, Их Британийн нийслэлийнхэн 2002 цаг ажилладаг гэсэн дүн гарчээ. Мэдээж их хөдөлмөрлөдөг бол бага амардаг байгаа. Мумбай хотынхон жилд дунджаар 10 гаруй өдөр л амардаг бол Нигерийн Лагост амьдардаг иргэд ердөө зургаан хоног албан ёсны амралт эдэлдэг гэнэ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин