Хөрсний үржил шим доройтоход шарилж их хэмжээгээр ургадаг байна. Энэ ургамал нь их тоосонцорыг өөртөө агуулдаг. Ихэнх хүмүүс шарилжнаасаа салж байна гээд зулгааж, шатааснаас болж олон сөрөг үр дагаварыг авчирдаг байна. Энэ ургамалтай буруу аргаар тэмцсэний үр дүнд тоосжилтыг нэмэгдүүлж, хөрсийг гэмтээх аюултай. Мөн зарим нь ургуулаад байвал тоос нь салхиар дамжиж харшил үүсгэдэг байна.
Судалгаагаар ургамлын тоосны харшлаар хотын хүүхдүүд хөдөөнийхөөс хоёр дахин илүү өвчилдөг болохыг тогтоожээ. Иймд шарилж, бусад төрлийн ургамалын үрийн нөөцийг багасгах зорилгоор цэцэглэх% үрлэхээс нь өмнө хадах нь чухал гэж мэргэжилтнүүд зөвлөлөө.