АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт итгэхгүй байхыг Иран улс Умард Солонгост анхааруулжээ. Энэ тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай хамтарсан мэдэгдэлд Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн мягмар гарагт гарын үсэг зурсан билээ.

Энэ талаар Ираны засгийн газрын албан ёсны төлөөлөгч Мохаммад Багер Нобахт сэтгүүлчдэд ярихдаа “Ким Жөн Уныг гэртээ ч харьж амжаагүй байхад Д.Трамп байгуулсан хэлэлцээрээ цуцалж чадах хүн” гэжээ. Түүнчлэн тэрбээр Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээхээр шийдсэнээ Д.Трамп зарлаад удаагүй байгаа тухай цохон тэмдэглэжээ.

АНУ-ын хийсэн алхам нь тус улсын явуулж буй дипломат бодлогод итгэх итгэлийг алдагдуулж, Умард Солонгостой хийж буй яриа хэлэлцээнд нөлөөлнө гэж шүүмжлэгчид үзэж байгаа аж.

By updown

6 thoughts on “Д.Трампт итгэхгүй байхыг Умард Солонгост анхааруулав”
  1. МАШ ЗӨВ АМЕРИКТ ИТГЭЖ ХЭЗЭЭ БОЛОХГҮЙ НЭГ Л ӨДӨР ЭЗЛЭЭД АВНА ШҮҮ МАНАЙ МОНГОЛ Ч ГЭСЭН ИХ Л БОЛГООМЖТОЙ ХАРЬЦАХ ХЭРЭГТЭЙ

  2. Ливийн удирдагч Каддафи бас л барууныхны үгэнд орж цөмийн зэвсгээ устгасны дараа ливчүүдийг хооронд нь дайтуулаад өнөөдөр ямар болсныг хүмүүс мартаагүй

  3. АНУ-д итгэж болохгүй. Ашиг олж байвал худал хэлэх амлах юү ч биш. ХУЛЬХИДАНАА

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн