2018-06-13 12:401min06

АТГ-аас Ч.Саранзаяаг 150 сая төгрөгийн авлигын асуудлаар шалгаж байгаа юу?

gantulgaa

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа. Түүний хүсэлтийг Төрийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр авч хэлэлцээд гишүүдийн 90.2 хувийн саналаар дэмжсэн. Тэгвэл нэгэн эрхэм УИХ-ын гишүүн Д.Гантулгын нэр хүндийг унагах зорилгоор 150 сая төгрөг Ч.Саранзаяад өгсөн гэх мэдээлэл байна. Энэ хэргийг АТГ-аас шалгаж байгаа аж. Энэ асуудалд тус газрын холбогдох албаны хүмүүс “Д.Ганттулгын хэрэгтэй холбоотой бүх асуудлыг манайх шалгаж байгаа. 150 сая төгрөгийг өгсөн, авсан асуудлыг одоогоор хэлэх боломжгүй байна. Яагаад гэвэл тус хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа учраас хэлэх боломжгүй” гэх тайлбар өгчээ.