УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Нүдээ бага цавчин гээд би ямар нүдээ тэвхдэлтэй нь биш

2018-06-12 14:45
qqqqqqqqqqq

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол УИХ-дах эмэгтэйчүүдийн бүлгийг ахлаж буй нэгэн. Чуулганы үеэр унтдаг хэмээн байнга л шүүмжлүүлж явдаг тэрээр өчигдөр бүлгээс гаргасан шийдвэр нь дэмжигдэн Д. Гантулга гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийсэн. Хурлын үеэр Д.Оюунхорол гишүүн өөрийнхөө бяцхан гомдлыг илэрхийлээд авсан бөгөөд “Эмэгтэй гишүүдийг бичиж байна шүү дээ.

Нөгөө Д.Оюунхорол чинь босоогоороо унтаж байна энэ тэр гээд. Бид нарт өөр ярих сэдэв байхгүй. Хулгай хийсэн, худлаа ярьсан, луйвар хийсэн, дээрэм хийсэн гэдэг сэдэв 20 жил болоход эмэгтэй гишүүд бий болгож өгөөгүй сэдэв. Тийм учраас биднийг юу гэж доромжлох вэ гэвэл бохь зажилчихсан байна, нүдээ аничихсан байна гээл. Хүн чинь гурваас дөрвөн минут тутамд нүдээ цавчдаг. Би олон цавчдаг л хүн юм байлгүй.

Миний зургийг унтаагаар нь гаргаад тавьчихдаг. Унтаж байгаа нь одоо миний буруу л юм байлгүй, олзлогдсон нь миний л буруу юм байлгүй. Нүдээ бага цавчин гээд би ямар нүдээ тэвхдэлтэй нь биш” хэмээгээд авчээ.