Улс орныхоо цаашдын ирээдүйг тодорхойлж цөмийн зэвсгээсээ татгалзах үгүйгээ шийдвэрлэх чухал шийдвэр Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким Чен Уны гарт байна. Тэрбээр дээд хэмжээний уулзалтын өмнөх өдөр буюу өчигдөр Сингапурын шөний амьдралтай танилцаж, анх удаа сэлфигээ сошиалд хуваалцжээ.

Сингапурын гадаад хэргийн яамны сайд Вивиан Балакришнан өчигдөр түүнийг дагуулж, тус хот улсын шөнийн амьдралыг танилцуулсан байна. Тэд алдарт Марина Бэй Сэндс зочид буудал, худалдааны төвд орж ирснийг хүмүүс гэрчилж, зарим зураг, дүрсийг сошиал сүлжээнд хуваалцжээ.

Дэлхийн хамгийн залуу удирдагч Ким Чен Ун 2011 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш цэнхэр гаригийн хамгийн нөлөөтэй эрхэмүүдийн нэг болсон билээ.

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн