Гэрийнхээ гаднаас сураггүй болсон хоёр настай хүүг эрэн хайж байна

2018-06-11 17:581min1
togloom

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” гэдэг газар тус сумын харьяат малчин С-ийн хүү хоёр настай эрэгтэй Н энэ сарын 6-ны 19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон байна. Түүнээс хойш онцгой байдлын аврагчид болон ар гэрийнхэн нь хүүхдийг эрэн хайж байгаа ч өдийг хүртэл олдоогүй байна.

Түүнчлэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар иргэн Х-гийн охин хоёр настай, эмэгтэй У нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид мөн л эрлийг эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй байгаа гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-06-12 10:13 at 10:13

    Эвий дээ. Эрүүл саруул хурдхан олдоосой доо.

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй