“Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж, МУ-ын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцлоо. Ерөнхий сайд У. Хүрэлсүх нь Монголын “Harley-davidson” мотоцикл сонирхогчдын холбооны ерөнхийлөгч юм.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн наадам гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэж, тэмцье уриан дор болж буйгаараа онцлогтой. Мөн Монгол, ОХУ, БНХАУ -ын 800 орчим мотоцикл сонирхогч залуус оролцож байна. Орос, Хятадаас 50, 50 хүний бүрэлдэхүүнтэй мотоциклчид хүрэлцэн иржээ. Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдлөх юм.
Тус амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн орой нь Харанга, Хурд, Нисванис, Булсара, Жонон, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom хамтлагууд, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой. ‘Талын салхи’ наадам хоёр өдөр үргэлжилнэ. Тус арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 comment
Сэжгийн, үхсэнийх нь хүчирхийллийн эсрэг. хүчирхийлэл хийсэн дүүгээ төрийн ордонд авч үлдэх гэж зовж байж ийм шоу хийж агаар дуу чимээний бохирдол нэмж яана