Энэ оны зургадугаар сарын 8-ны байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 66.6 хувь буюу 18 сая 820.9 мянган эх мал төллөжээ. Үүнээс одоогийн байдлаар 17 сая 892.2 мянган төл бойжиж байна. Төлийн тоо долоо хоногоос 200 мянгаар нэмэгдэж, төл бойжилт 96.4 хувьтай явагдаж байгаа юм.
Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 56.4 мянган ботго, 505.4 мянган унага, 906.6 мянган тугал, есөн сая 603.3 мянган хурга, зургаан сая 820.7 мянган ишгээр өссөн үзүүлэлт ажээ. Дашрамд, Өнгөрсөн онд мал сүргийн тоо 61 сая толгойд хүрч, өмнөх оныхоосоо 9.9 хувиар өссөн. Нийт хээлтэгч малын тоо 26.1 сая бөгөөд үүнээс 55.8 мянган ботго, 823.4 мянган унага, 1.2 сая тугал, 10 сая хурга, 8.8 сая ишиг хүлээн авсан юм.