Манай урлагийнхан дотор их ажиглагдах юм. Дурандаа дуулж бүжиглэж, жүжиглэж явж цалин хөлсөө ч авч байсан атлаа л төр засагтаа гомдсон, гавьяа шагнал үл авлаа өгсөнгүй, урлагийн төлөө зүтгэсээр хувийн амьдралаа хаясан, үрсэн гэцгээх улс дүүрэн харагдах юм. Бид ч их хөөргөдөцгөөж үлээх юм. Та авах ёстой хүн гэж ирээд л. Үнэхээр авьяас чадвартай хүмүүст өгсөн нүдээ олсон шагнал байнаа байна. Байлгүй яахав.
Бүгдийг үгүйсгээгүй нь тодорхой. Ямартай ч таныг, намайг албадаж буу тулгаад дуулуулж, бүжиглүүлж, хөгжим зохиолгож,зураг зуруулж, шүлэг бичүүлээгүй. Бид дуртай болохоор л энэ бүхнийг хийсэн хийж ч байгаа. Дуртай юмаа хийж амьдарч байгаа нь хангалттай их аз жаргал биш гэж үү? Цагаа тулаад аргагүйн эрхэнд өөр ажил хийх болоход бид чадахаасаа чадахгүй нь их юм билээ шүү.
Хүний газар гүний хошуунд ирээд дуртай ажлаа хийж чадахгүй дургүй хаа хамаагүй ажил хийхээс аргагүй болоход ямар их азтай жаргалтай байснаа дурсан санаж дотроо “уйлж” гаднаа инээж явдаг юм. Тэр ч бүү хэл дур эзнээ голохгүй гэдэг шиг дуртай нь чадлаа мэдэхгүй их хурлын гишүүн болж эхнээсээ “бандааш, боовоор ” цоллогдон шившиг болцгоож буй. Хэнийг ямарч ажлыг хий гэж, үүнийг бичигч намайг ч энэ харьд хэн ч албадаж авчираагүй. Бусдад ялархаж гомдоллож амьдрахад даанч хайран амьдрал.
Гучин жил дөчин жил ч тэр ажлаа хийгээд цалин хөлсөө аваад амьдарч байгаа. Тэр ажлыг биш гэхэд амьдрахын тулд өөр ямар нэгэн ажлыг хийх л байсан шүү дээ. Мөнгө ямар зүгээр унаад ирэх биш. Заавал үнэлүүлэх гээд заавал одон тэмдэг авах гээд, өгсөнгүй гэж гомдоод яах юм бэ та минь ээ. Одонтой ч үхнэ, одонгүй ч ойчоод өгөх л хорвоо шүү дээ.
Дуртай зүйлээ харин тултал сайн хийж чадвал та би үхээд өгсөн ч үлдээсэн бүтээл нь амьдарч байдаг, таныг сануулж байдаг дурсуулж байдгаараа бусдыг бодвол бид чинь ихээ азтай улс шүү дээ урлагийнхан минь ээ. – Тэр миний мэдэхийн л дуулдаг, жүжиглэдэг, гитар тоглодог байсан гавьяат, ардын жүжигчин өгөөч?!? Шагнаач гэцгээх. Харин эсрэгээрээ энэ балай шагналуудаа цөөлөөсэй, бүр болиосой билээ. Нэр алдар, одон тэмдгийн орон болж дуусах нь бид.
Эвлэгхэн дуулдаг бүхэн дуучин болох гээд, эвтэйхэн жүжиглэмэр болдог бүхэн жүжигчин болчих гээд, дөрвөн мөрт холбодог болгон яруу найрагч, роман бичигч болчих гээд энэ эх орон маань цахилгаанчин, мужаан, оёдолчин, эсгүүрчин, барилгачин, шаварчингаар дутаад урлагийн улсаар хахаад бүүр тэд маань улс төрчид, болцгоож эхнээсээ бүүр балраад байна . Нэг дуу ам бариад студид бичүүлсэн дуучид “Соёлын тэргүүний ажилтан” болцгоочихоод дараагийн шатны шагнал болох гавьяатдаа оочёрлоцгоож баларч байна та минь ээ цаана чинь.
Хувийн амьдрал минь урлагаас л болоод бүтэлгүйтээд байна гэцгээдэг билүү зарим нэг нь. Үгүй л дээ танаас өөрөөс чинь л болсон шүү дээ.Эхнэр, нөхрөө зодож, дарамталж, сэтгэл санааны хүчирхийлэлд амьдруулж салж сарнисан олон урлагийн улсууд байна байна.
Гэр бүлтэй ч араар нь тавьж орон гэртээ ирэхгүй алга болж, амьдралаа там болгосон зарим улсын өмнө хэн нэгэн, тэр тусмаа ажил мэргэжил яахаараа буруутгагдах ёстой гэж. Ер нь бол ямарч зүйл бид нараас өөрсдөөс минь л болдог юм байна билээ шүү та минь ээ. Эцэст нь хэлэхэд урлагийн хүмүүс бусад мэргэжлийн улсыг бодвол хаа очиж дээд, дунд, доод аль ч түвшинд хайр, хүндлэл бишгүй л амсдаг шүү дээ.
Гавьяа шагнал нэхэж уйлж майлдгаа зогсооцгооё. Олон жил телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч хийсэн хүн үнэхээр тийм их гавьяатай гэж үү? Олон дуу зохиож, олон зураг зурж, олон кинонд тоглосон, дуу дуулсан, зохиосон, гитардаж, хөгжимдсөн болгон гавьяа нэхэн уурлах тийм их агуу гавьяа байгуулсан гэж үү дээ? Та аль хэдийн амьд явж, гэрэлт тайзнаа гарч алга ташуулж, энэ тэнд таарсан бүхэнд бишгүй л хүндлэгдэж хангалттай шагнагдан амьдарч байгаа шүү дээ.
Цадаж, цатгалан амьдарч сурцгаая нөхдөө. Жич – Одоо баахан л улс гомдож, үзэн ядаж, майлалдах байх даа. Амьд яваа минь, тэр тусмаа хүмүүст хүндлүүлж, хайрлуулж явцгаадаг маань л гайхалтай аз завшаан, таны, миний хамгийн том нэхэж шаардаж гуйж авдаггүй жинхэнэ гавьяа биш гэж үү дээ. Утга учиргүй шагнал тараадаг энэ байдлаасаа ангижирч өөрчлөгдөцгөөхсөн.
Яруу найрагч Х.Тэргэл
13 comments
Цаагуураа бас багш нарыг хэлчихсэн байнаа
BI chamaig demjij bna odoo ene tsagdaa nar bna bid ta naryg bayarluulax gej bayar yoslol naadam tsenguuneer odor shonogui ajillaj bna genee bi bolon busad xumuus tedniig tsagdaa bolood bidniig xamgaalaadax gej guigaagui ugui geed bxad ni chi l bolox yostoi geed tsagdaa bolgoogui uuniig ed nar sain iolgox xergetei oorsdiin duraar tsagdaa emch bagsh jujigchin bolchixood xunees ingej gaviya shagnal guigaad bx xereggui. jishee bi tsaxilgaan stantsad ajilladag getel bi bxguil bol ta nar gerel gegeegui dulaangui bna geed bxuu teneg bgaa bizdee….
Тийм шүү гээд ухаараад бодвол үнэнийг л хэлсэн байна даа .
Үнэн үгэнд дургүй хүмүүс Тэргэл ийг жаал харааж зүхнэ дээ кккккк
Ёстой үнэн. Урлагиин хүмүүсийн ярилцлагыг уншихаар бүгд нэг хэвэнд цутгасан юм шиг ярина. Урлаг их харгис ш дээ гээл. Бүх ажил хийж бгаа хүмүүс ч гэсэн ижил л ум шиг санагддаг
yag ynen
tergel mash zob ba demjiee
Тэргэл минь сард 700,800 мянгаас суутгуулаад 560-640 төгрөгийн цалинтай хүмүүс сэтгэл, мөрөөдөл хоёроороо амьдарч ажиллаж байгаа шүү. Тэднийг баалахын оронд арчаагүй бүдүүлэг үг хэллэгтэй, ажилгүй залхуу, архичдыг яах тухай саналаа бичвэл яасийм. Тэр муусайн жүжигчид чинь чиний бичсэнийг унших зав ч үгүй яваа л даа.
Бодит байдлыг бичсэн байна. Санал нэг байна. ТВ , радиогоор их сонсдог байсан. Дуучин,жүжигчин, яруу найрагч гэсэн хөгшин залуу ,эр эмгүй бүгд урлагаас болж бүтээлээсээ болж үр хүүхдээ амьдралаа хаясан гээд л…100 эрхэм гэдэгээр хүртэл. Тэгээд шагнах, шагнуулах ёстой гээд. Хэвшмэл болсон дүр зураг.
Бусдын нүдэнд өртөх гэсэн адын хүсэлдээ автаад юм бүхэн рүү хар шүлс үсэргэхээ болиосой. Учир мэддэг нэгэн нь үл ойшоож болох ч залууст буруу дууриалал үзүүлж байгаа шүү дээ.
Юм бичмээр байвал гэгээлэг юм бичиж болно шүү дээ. Олон өнцгөөс асуудалд хандахгүй дандаа хар бараан зүйл бичиж байх юм аа. Нас нь яваад ухаан нь цэлмэдэггүй хэцүү ч хүн юм даа хөөрхий.
Unen ug helsen hund hun ostei, uher unasan hund nohoi ostei gedeg bolj baih shiv
jag unen
Онигоо : 2 приус мөргөлдөж гэнэ дотроос нь годон гуталтай 2 соёлын тэргүүнийй ажилтан хүүхнүүд гарч ирж гэнэ .
Шагналын тухай яг үнэн бичсэн байна. Авах хүсэлтэй хүнд нь бүгдэд нь өгчих. Дуусвал дахиад захиалаад өгчих. Шагналын үнэ цэнэ утгаа алдсан. Гавьяат гэдэг шагнал аль улсад байдаг юм бэ.