“Монголын Бартаат Замын Авто Спортын Холбоо”-ноос зохион байгуулдаг Холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн гурав дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Амралтын өдрүүдээр “МАЗААЛАЙ CUP 4×4 2018” бартаат замын уралдаан “Морингийн даваа”-нд болсон юм.
Үүнд сонирхогч, мэргэжил, трак буюу том оврын автомашин гэсэн гурван ангилалаар тамирчид хурд хүчээ сорьлоо.
Эхний ѳдѳр сонирхогчийн ангилалын тамирчид өрсөлдсөн бол дараагийн өдөр мэргэжлийн болон трак ангилал ын төмөр хүлгүүдийн эзэд ур чадвараа сорьж “Автомашины хорхойтон”-уудын нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгаж чадав.
Мазаалай хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой уг тэмцээнийг үзэх иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Аагим халууныг үл ажран уралдааныг шимтгэн үзэхээр гэр бүлээрээ зорин ирсэн иргэд ийнхүү ярилаа.
Монголчууд авто спортыг үндэсний бөх, морин спорттойгоо адилтгаж үзэх болсон. Өрсөлдөөн хаана гарч, илүү уран гоё, авхаалж самбаа, жолоочийн ур чадвар шалгасан уралдаан өрнөж байна, түүнийг үзэж, кайф явдаг хэмээн хэлж байна.