Нийгэм

Нөхөн болон дахин сонгуулийн саналын хуудасны загвар, тоог баталлаа

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар энэ сарын 24-нд болох Орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалттай холбоотой зарим асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, нөхөн болон дахин сонгуулийн саналын хуудасны загвар, тоог баталжээ.

Түүнчлэн сонгуулийн хороодын үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцах мэдээллийн технологийн баг, сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган турших, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close