ШШГЕГ-ын хорих 461 дүгээр ангид хоёр сар гаруй хоригдсоны эцэст Улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү шилжсэн Ерөнхий сайд нарын шүүх хурал түр хугацаагаар хойшиллоо. Оюутолгойн хэргээр шалгуулж буй С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах эсэхийг шүүн хэлэлцэх шүүх хурал өнөө өглөө 09:00 цагт эхлэхээр товлосон ч 15:00 цагт хуралдуулахаар болжээ.
Хуралдаанаар ийслэлийн прокурорын газраас шүүхэд ирүүлсэн хүсэлтийн дагуу С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргах эсэхийг хэлэлцэх юм.