“Rent Car” буюу автомашин түрээсийн газрын эзэн, ажилчныхаа хамт иргэдэд суудлын автомашин түрээслэх нэрийдлээр залилан хийдэг байжээ.

Түрээсэлсэн автомашиныхаа араас тагнаж  очоод тухайн машиныг шүргэх, мөргөх байдлаар сэв суулган, тухайн иргэнээс засварын мөнгө нэхдэг байсан нь тогтоогдов. Тэд түрээслүүлсэн машиндаа байршил тогтоогч суулгаж хаана яваа газар нь очиж санаатайгаар шүргэж тухайн газраас зугтдаг цагдаагийн албаныхан онцоллоо.

Уг залилангийн хохирогч нь дийлэнхдээ үнэмлэхээ аваад удаагүй 18 насныхан болон шинэ жолооч нарыг элэг барьж өнгөрсөн жилийн наймдугаар сараас эхлэн таван сарын турш 20 сая вонны ашиг олсон байна.

Цагдаа нар авто машин түрээсийн газрын эзэн 41 настай А болон түүний ажилтан болох 19 настай Б нарт залилангийн хэрэг үүсгэн шалгаж байна.

By updown

4 thoughts on “Түрээсийн автомашины залиланг илрүүлжээ”
  1. Хэ хэ вон гэсэн ганц үгнээс нь л Солонгост болсон асуудал гэдгийг мэдлээшд. Оньсогоноос ялгаа алга.

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн