Орчин үед залуус гоо сайхны хагалгаанд донтож, өөрийгөө хянах чадваргүй болж буй нь харамсалтай. Саяхан Филиппиний хөдөө тосгоны иргэд 28 настай Элвиния Бермой Бернадес, 30 настай Мауи Кабабао нар гоо сайхны хагалгааны улмаас хохирч, нүүр царай нь хэзээ ч засрахгүй үзлийн муухай болсныг олонд дэлгэжээ.
Тэд олон жил үерхсэн сайн найзууд бөгөөд 2008 оноос хойш Кабадрабан хотын гоо сайхны эмнэлэгт хэд хэдэн удаа хацар, эрүүндээ тарилга хийлгэж байжээ. Үүний хор уршиг хожуу илэрч, нүүр ам нь загатнаж, хавдаж хавагнаад байнга хөндүүрлэж өвдөх болсон гэнэ.
Одоо хөөрхий охидод ямар ч эмч тусалж чадахгүй байгаа аж. Аргаа барсан тэд одоо өөрсдийг нь ятгаж, гоо сайхны хагалгаанд уруу татаж, хотод авчирсан нэгэн охиныг буруутгаад сууж байна.
2 comments
Эхээс төрсөнөө бодоход энэ охидууд ямар хөөрхөн болоо вэ?явсан хүн яс зууна гэж энэ байх,хүнд танигдахын аргагүй хөөрхөн болсон энэ туршлагыг нь манай царай муутай охидууд нэн даруй хэрэгжүүлээсэй билээ
Төрөлхийн царайгаараа байх хэрэгтэй шүү дээ. Нүүр царайгаа голж гоо сайхны мэс засал хийлгэж үзлийн муухай царайтай болсон бол өөрийнхөн хохь.