Гэрлэн дохио ажиллаагүйн улмаас хоёр осол гарчээ

Баянгол дүүргийн нутаг III,IV хорооллын “Өргөө” кино театрын урд талын уулзварын хөдөлгөөнийг зохицуулдаг гэрлэн дохио ажиллахаа болиод дөрөв хонож байна. Үүний улмаас ачаалал ихтэй энэ замын түгжрэл иргэдийг бухимдуулаад буй.

Дохио эвдэрснээс хойш энэ уулзварыг Баянгол дүүргийн замын цагдаагийн алба хаагч зохицуулж, зарим тохиолдолд Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Зохицуулалтгүй уулвараар нэвтрэх” заалтын дагуу зорчиж байгаа. Гэвч дүрмээ мэддэггүй, тэвчээргүй зарим жолоочийн балгаар уулзварт нэвтрэх хөдөлгөөн замбараагүй болж байгаа тухай олон жолооч ярив.

Энэ гэрлэн дохиог хэзээ засаж, хэвийн ажиллагаанд оруулах талаар Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвийн мэргэжилтэн Х.гансүхээс тодруулахад “Манай инеженүүд захаар ажиллаж байна. Сэлбэх эд ангийг олсон тул удахгүй хэвийн байдалдаа орно” гэв. Харин гэрлэн дохиогүй байх хугацаанд тус уулзварт зам тээврийн осол гарсан, эсэхийг Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас лавлахад “Өргөө-1” кино театрын урд гурван зохицуулагч зургаан цагаар ээлжлэн ажиллаж байна. Өнгөрсөн мягмар гаригт энэ уулзварт зам, тээврийн хоёр осол бүртгэгдсэн.

Харин лхагва гаригийн өглөө хоёр жолооч шүргэлцсэн байна. Гэхдээ хохирол бараг учраагүй тул цагдаад хандалгүй , хоорондоо учраа олоод явжээ. Ер нь сүүлийн үед манай жолооч нар харьцангуй соёлтой болсон. Гэрлэн дохиогүй гээд дайраад байхаа больсон байна лээ. Нийслэлийн томоохон уулзваруудын нэг нь гэрлэн дохиогүй үед осол цөөн гарсан нь үүний илрэл байх гэлээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

5 thoughts on “Гэрлэн дохио ажиллаагүйн улмаас хоёр осол гарчээ

  1. Нэргүй 2018-06-07 16:43 at 16:43

    5 bogdiin uulzvariig yah vee.ter uulzvart baingiin tsagdaa ajilluulay aa.baruun zvvn tiish chigleleer yvj bga mashinuud ulaan shar nogoon hamaagui nevterch tugjee mash iheer uusgej bna.5 bogdiin uulzvariig zohitsuulah heregtei bna .dohio medehgui sohor jolooch nart arga hemjee avayaa.!!!!!!!!!!!

    Хариулах
  2. бодлын хулгайч 2018-06-07 16:45 at 16:45

    эзэнгүй монгол………………

    Хариулах
  3. Нэргүй 2018-06-07 19:44 at 19:44

    moneliin uulzvariin gerlen dohio ajillahaa bgaad barag 2 jil bolloo doo hariutssan ezen bdag uu

    Хариулах
  4. 61 2018-06-08 06:53 at 06:53

    Odoo hurtel ajillahkgui bgaa tsagdaa ch baihkgui hun dairchihkbal yaana ? Ihk hedelgeentei tom uulzbar sn dee. Iim l yumiig zasaj chadahkgui bhkiig bodohkod daanch hegjihk boloogui bna daa

    Хариулах
  5. зочин 2018-06-08 09:14 at 09:14

    Баянхошууны баруун зүүн салаа салдаг уулзварын гэрлэн дохио ажиллахгүй нилээн удлаа.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн