УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлт, Төсвийн тухай, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолын төсөл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл багтжээ. Харин маргааш 15.00 цагт чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар” мэдээлэл хийх аж.