Сөүл хотын өндөр орон сууцны дээвэр дээр тэсрэх бөмбөг тавьсан гэж худлаа дуудлага өгcөн 34настай эмэгтэйг Цагдаагийнхан шуурхай илрүүлэн баривчилсан байна. Энэ сарын 5-ны өдөр буюу өчигдөр үдээс өмнө 11цагийн үед 112-т Хойд болон Өмнөд Солонгосын уулзалтын асуудлаар нэгэн орон сууцны 35 давхар тэсрэх бөмбөг байрлуулсан гэж Англи хэл дээр худал дуудлага өгчээ.

Худал дуудлага өгсөн иргэн А-г ажлын байранд садаа учруулсан хэргээр шуурхай илрүүлэн баривчилсан байна. Түүний өгсөн дуудлагын дагуу тэсрэх бөмбөг байрлуулсан гэх байрны ойролцоох иргэдийг яаралтай зайлуулан хөл хорьж тус газарт нэгжлэг хийсэн боловч тэсрэх бөмбөг илрүүлээгүй байна. Цагдаагийн газраас дээрх иргэнд сэтгэц өөрчлөлттэй болох эсэхийг нь шалгаж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн