“Galaxy S8”, “S8 Plus” утас ирэх сард худалдаанд гарна

“Samsung” компани шил болон металлаар хийгдсэн хамгийн ухаалаг “Galaxy S8”, “S8 Plus” гэсэн цувралаа танилцууллаа.Энэ нь өмнө нь гаргаж байгаагүй “Bixby” хэмээх дуу хоолой таньж хөрвүүлэх систем бүхий, шинэ үеийн технологи ашигласан мөлчгөр гялалзсан загвартай юм байна. Тус компаниас шинэ загварын ухаалаг утсаа ирэх сарын 21-нээс эхэлж Өмнөд Солонгос болон АНУ, бусад томоохон зах зээлүүдэд албан ёсоор борлуулж эхлэхээр төлөвлөж байгаа аж. Харин ямар үнээр борлуулах нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

“Galaxy S8”, “S8 Plus”  нь спорт загварын, 5.8 инчийн дэлгэцтэй,  нөгөө нь түүнээс том 6.2 инчийн дэлгэцтэй гэсэн хоёр хувилбараар бүтээжээ.  Аль аль нь Супер AMOLED буюу өнгөний нягтрал сайн дэлгэцтэй, илүү нимгэн, урт байхаараа “Galaxy S7” ухаалаг гар утаснаас ялгаатай гэнэ.  Нүүрэн талын хуруу мэдрэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Home товчлуурыг ил харагдахгүйгээр, хэрэглэгчийн хурууны даралтыг мэдэрч идэвхжих байдлаар хийсэн нь дэлгэцийг илүү том харагдуулхаар бүтээжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн