09:30 цагт: Монгол Улсын анхны эмгэг судлаач эмч, Хүүхдийн эмгэг судлалыг үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор, профессор Базарын Гомбо агсны мэндэлсний 90 насны ойд зориулсан Эмгэг судлалын үндэсний товчооны Хүүхдийн эмгэг судлалыг түүний нэрэмжит болгох, Сургалтын Танхимын нээлт, Эрдэм шинжилгээний хурал ЭСҮТ-ийн Хүүхдийн эмгэг судлалын тасагт болно.
09:30 цагт: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт ҮНДСЭН ХУУЛЬ зөрчсөн эсэхийг ХЭЛЭЛЦЭНЭ.
10:00 цагт: Монголбанкны 5 давхрын хурлын танхимд Валют зохицуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг болно. Мөн үргэлжлүүлээд “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны нээлтийн арга хэмжээтэй.
10:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчид НЗДТГ-ын А танхимд хуралдана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөр, шашны байгууллагын үйл ажиллагаа эрхлэх хугацааг сунгах, цуцлах зэрэг 5 асуудал хэлэлцэнэ.
11:00 цагт: Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээс Чингэлтэй дүүргийн 14-р хорооны /5 буудал/ байранд зорилтот бүлгийн 115 айл өрхөд тус бүр 30 кг хүнсний тусламжийн бүтээгдэхүүн тараана. Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн ЗДТГ, БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгийн төлөөлөгчид оролцоно.
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ” УЛСЫН АНХДУГААР УРАЛДААН талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд.”Хамгаалах бүс, хамгаалал малгайн хэрэглээг хэвшүүлэх” төслийн албан ёсны нээлт болно.
12:00 цагт: Нийслэлийн Засаг захиргааны V байранд шинэ санаа, инновацид суурилсан гарааны бизнесүүдийг хөгжүүлэх, туслах, ажлын таатай оффисоор хангах зорилго бүхий хамгийн анхны Улаанбаатар Инновацийн төвийн нээлтийн үйл ажиллагаа болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д 11:00 цагт: “Монголын Хуульчдын Холбоо”-ны гишүүн Г.Лхагвасүрэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: ХҮН-аас Монгол Улс “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага”-д элсэх талаар мэдээлэл хийнэ.