Монгол Улсын Зам Тээврийн Хөгжлийн дэд сайд, “УБТЗ” ХНН-ийн хамтарсан зөвлөлийн Монгол талын дарга Б.Цогтгэрэлийн тушаалаар актлагдсан 1000 вагон ОХУ-аас оруулж ирэхээр гэрээ хийгдэж, Монгол Улсыг хохироосон талаар яригдах болсон билээ. Энэ бүхэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Зам Тээврийн Хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тайлбар хийж, ийм хариуцлаггүй явдал болсныг хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал тэрээр: “Актлагдсан 1000 вагон орж ирсэн үнэн. Өөрөөр хэлбэл, ОХУ-даа ашиглагдах боломжгүй гэж үзсэн вагонуудыг оруулж ирсэн гэсэн үг. Гэхдээ энэ нь дэд сайдын хийсэн ажил гэхээсээ илүү тухайн үеийнх нь сайдын шийдвэр.
Дэд сайд Монгол талаа л тэнд төлөөлж очиж байгаа. Эндээс удирдамжийг сайд шууд байдлаар төлөөлдөг. Төрийн өмч гэдэг утгаараа сайд нь нэг ёсондоо хувь эзэмшигч болчихдог. Тиймээс сайд л бүх удирдамжийг өгнө. Тэгэхээр актлагдсан 1000 вагон авсан асуудал Б.Цогтгэрэлд биш Д.Ганбатад хамаарна. Б.Цогтгэрэлд энэ салбарт удаагүй, арга барил нь дутмаг зэрэг алдаа дутагдлууд байгаа. Үүнийг нь засаад л ажиллаж байгаа” гэжээ.
Өөрөөр хэлбэл Зам Тээврийн Хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өмнөх сайд Д.Ганбатынхаа хариуцлаггүй үйлдлийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
Эх сурвалж: Sonin.mn
1 comment
энэ ганбат гэж очсон газраа самарч явдаг нөхөр дөө эрдэнэт үйлдвэрт жинхэнэ шахаа хийсэн нөхөр дөө төр бүү ойртуул