Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээс Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны зорилтот бүлгийн 115 айл өрхөд тус бүр 30 кг хүнсний тусламжийн бүтээгдэхүүн тараах юм. Маргааш 11.00 цагт болох бөгөөд Чингэлтэй дүүргийн ЗДТГ, БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгийн төлөөлөгчид оролцоно.
Уг нийгэмлэг нь энэ жилийн хүмүүнлэгийн үйл ажиллагааныхаа хүрээнд асрамжийн газрууд болон Улаанбаатар хотын харьяа зарим дүүргийн /Чингэлтэй, Налайх, Сонгинохайрхан/ иргэдэд хүнсний тусламжийн бүтээгдэхүүн тараахаар төлөвлөсөн байна. Тус нийгэмлэг нь Туркийн Рамадан сарыг тохиолдуулан жил бүр Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд 1000 гаруй өрхөд хүнсний туслалцаа үзүүлэх аж.