Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Бүгдгээн гэдэг газар үнэгнээс ямаанд галзуу өвчин халдсан байна. Тус газарт нэг үнэг айлын гадаа эргэлдэх болсон тул нутгийн иргэд устгажээ. Гэвч хэд хоногийн дараа тэр орчимд зусаж байсан айлын ямаанууд үхэж эхэлсэн байна. Малын эмч нөхцөл байдалтай танилцаж үхсэн ямаанаас дээж авч шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь батлагджээ. Тус сумын Засаг даргын А/53 тоот захирамжаар энэ сарын хоёрноос эхлэн 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоож мал амьтныг вакцинжуулж байгаа ажээ.