Цаасан баримтыг хэрэглээнээс халав

Татварын буцаан олголтын баримтыг цүнх, халаасандаа хадгалж, гар утас эсвэл, цахим хаягааар нэвтрэн орж, бүртгүүлэх шаардлагагүй болсон талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс мэдээлэв.

Өдгөө 1,2 сая хүн НӨАТ-ын буцаан олголтын цахим системд бүртгүүлсний 700 мянган идэвхтэй хэрэглэгч аж. Тэдний 500 мянга орчим нь гар утсандаа суулгасан аппликэйшнээсээ баримтаа бүртгүүлдэг гэнэ. Тэгвэл цаасанд үрэлгэн, бүртгүүлэхэд хугацаа шаарддаг тогтолцоог халж НӨАТ-ын баримтыг автоматаар бүртгэдэг болжээ.

Хэрэглээнд нэвтрүүлж буй цахим системийн II хувилбар нь төлбөрөө бэлэн бусаар буюу арилжааны банкуудын картаар төлсөн тохиолдолд баримтыг нь автоматаар бүртгэх юм байна. Эл үйлчилгээг авахын тулд иргэд цахим систем дэх хаягаа картын данстайгаа холбоход л болох гэнэ. Баримт бүртгүүлдэг нэг хаягийг хэн ч карттай холбох боломжтой аж.

Өөрөөр хэлбэл, дундаа нэг хаягтай гэр бүлийн гишүүд тус бүрийнхээ картыг холбож болно. Энэ тохиолдолд баримтыг нь автоматаар бүртгэж, мөн и-майл рүү нь давхар илгээх юм байна. Хэрэв та зарим баримтаа бүртгүүлэх хүсэлгүй байгаа бол худалдагчид хэлж, автоматаар бүртгүүлэх горимыг алгасах боломжтой. Гэхдээ зөвхөн цахим системд бүртгэлтэй мөнгөний машинд картаа уншуулах ёстой гэдгийг анхаарах шаардлагатай гэнэ.

Өдгөө “Худалдаа хөгжлийн,” “Хас”, “Капитал”, “Ариг”, “Чингис хаан”, Хаан болон төрийн банк карт уншигчаа эл системд холбожээ. Мөн “Мобиком” корпораци баримт автоматаар бүртгэх системийг хэдийнээ хэрэглээндээ нэвтрүүлсэн байна. “Эл системийг ашиглалтад оруулснаар иргэд хялбар аргаар НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх боломж нээгдлээ. Мөн системийн нууцлал аюулгүй байдал сайжирсан. И-баримт систем зөвхөн бүртгэл хийдэг биш, хүмүүсийн санхүүгийн хөтөч болж байна гэсэн үг” гэж албаны хүмүүс хэлэв.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

4 thoughts on “Цаасан баримтыг хэрэглээнээс халав

  1. Зочин 2018-06-05 09:30 at 09:30

    И баримт иргэдэд олгуулах гэж татварын байцаагч нар мөн ч их уйгагүй ажилласан.Гэтэл дахиад өөрчлөөд юу л болгоод байгаа юм. Үнэндээ завхруулах юмаа.

    Хариулах
  2. Нэргүй 2018-06-05 09:37 at 09:37

    Утасны дугаараар бүртгэдэг болмоор юмаа
    Данс эрсдэлтэй ш дээ.(дансны мэдээлэл хулгайлагдах гэх мэтээр). тэгээд ч бэлнээр төлбөр төлж байгаа тохиолдолд яах юм бэ? Тиймээс утасны дугаарыг холбох нь хамгийн зөв гэж бодож байна. Олон карттай бол тэр болгоныг бүртгүүлэх юмуу?

    Хариулах
  3. зочин 2018-06-05 10:01 at 10:01

    ард түмнийг шулах аргаа маш сайн олох юм аа картаар байнга гүйлгээ хийх нь карт унших болгонд банк татвараа саана биздээ новш гэж

    Хариулах
  4. зочин 2018-06-05 10:14 at 10:14

    21-р зуун шүүдээ юм хөгжиж байнаа сайхан амар хялбар болж байнаа.улам гоё сайхан болноо. Сансарт нисэж од хооронд аялах цаг улам ойртож байна .эрдэм сураачээ инженэр техникийн эрэн үе эхэлчээд байхад ганц фэйсфүүк хэрэглэдэг гар утастайгаа их юманд бодоод харааж ерөөгөөд буй оо ногоонуудаа.энэ юу ч биш нисдэг машинтай болж бн.5жилийн дараа бүгд түгжрэхгүй нисдэг машинд дугаарлаад түгжирдэг газрын машин пүрүс энэ тэрээ эмээ өвөөдөө шахах гэж сандрах цаг ирж бнаа.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн