Дорноговь аймгийн Сайншанд сум дахь Гаалийн газарт улсын байцаагчаар ажиллаж байсан А нь хилийн боомтод өнгөрсөн онд 76,8 кг чулууг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал бий болгон, зөрчил гаргагч О-д буцаан өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Тэрбээр энэ талаараа мөрдөн байцаалтын явцад “2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын хилийн гарах талын чиглэлд ажил үүргийн хуваарийн дагуу хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Өглөө 08.46 минутын үед 96-94 ДГА улсын дугаартай фургон маркийн машинтай О машиныг гарах талд хил дээр шалгасан. Шалгалтыг тээврийн хэрэгсэлд кабин дотор буюу заалны хамгийн ард талын суудлын доод хэсэгт хар өнгийн том цүнхтэй зүйлийг шалгасан.
Шалгахад дотоод байгалийн чулуу байсныг илрүүлэн дотогшоо ажлын байрандаа авч орж, баталгаат жингээр жинлэж үзэхэд 76,8 кг байгалийн чулуу байсан… ингээд чулуу хураасны дараа тэр өдрөөс эхлээд бага хүүхэд нь элэгний эдгэшгүй өвчтэй өр, ширтэй гэх мэтээр янз бүрийн зүйл ярьсан, чулуугаа авъя гэж их гуйсан… ингээд түүнээс хураан авсан чулууг нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орой өгсөн…” хэмээн мэдүүлсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэж ял оноожээ. Тодруулбал, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэжээ.
2 comments
шударга бус бн дааа хууль бүгдэд эрх тэгш байна гэх зарчим жинхэнэ утгаараа алдагдаж бн
Чулуу гаргах гэсэн нөхрийг цуг хориоч. Шударга бус байна.