Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Б.Одзаяа: Хичээл тарлаа, хүүхдүүдээ яах вэ? – updown.mn

Б.Одзаяа: Хичээл тарлаа, хүүхдүүдээ яах вэ?

“Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Заяагийн эхнэр нэвтрүүлэгч Одзаяаг олон нийт сайн үйлсийн аян явуулагч гэдгээр нь тун ч сайн мэднэ. Үндсэн ажлаасаа гадна 2-3 ажил эрхэлж нийслэлийн шилдэг татвар төлөгч хүртэл болоод амжсан тэрээр ирээдүй хойч болсон хүүхэд багачууддаа санаа зовнин “Улсын цэцэрлэгт хүүхдүүдээ өгсөн эцэг эхчүүд ажлаа яадаг юм бол? 7 цаг гээд тарчихдаг биз дээ? Тэгэхэд 17 цагт тардаг албан газар байдаг уу? Зуны 3 сар амарчихна, тэр 3 сар хүүхдээ яаа гэж байгаа юм бээ? Хүүхэд асрагч авъя гэж бодъё, нөгөөх нь өөрийнх нь цалин шиг цалинтай, дуртай үедээ ажлаа таслаад эсвэл хулгай хийгээд алга болчихно. Манай хүүхдүүд хувийн цэцэрлэгт явдаг аа, тэр нь ялгаагүй одоо 6.1с хаалаа, би яах вээ??? Ажлаа хаяад хүүхдүүдээ хараад гэртээ суух уу?

Сайн хүүхэд хардаг хүн олно гэж одоо сайн нөхөр олж авахаас хэцүү болж үнэхээр… Сургуулийн насны хүүхэдтэй хүмүүс зөөх хүнгүй бол бас яадгийн? Ганцааранг нь явуулчдиймуу? Тэгэхэд Оросод 2 дахь хүүхэд гаргахад 20сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж өгдөг юм байна лээ, тэрийгээ байг гэхэд энэ цэцэрлэгийнхээ асуудлыг шийдэж өгөөч ээ.” Гэж нэгэн олон хүүхэдтэй ээж Ээжүүдийн групп дээр бичжээ.

Үнэхээр зөв асуудал хөндсөн байна! За нэг хүүхэдтэй бол асуудал бас өөр. Бага насны олон хүүхэдтэй, дээрээс нь туслах хүнгүй ганц бие ээжүүд маань нээрээ яаж энэ асуудлыг зохицуулаад дээрээс нь ажлаа хийж МӨНГӨ олох вэ? Бараг маргаашаас эхлээд л энэ асуудал толгойны өвчин болж байгаа ээжүүд олон байгаа байх.

Ажиллаж, ар гэр үр хүүхдээ бүгдийг зохицуулж чаддаг супер хүчирхэг ээж нараа үнэхээр биширч хүндэлдэг. Ер нь энэ асуудлын гарц гаргалгааны талаар та нар маань ямар бодолтой байна вэ?” хэмээжээ. Зуны улиралд эцэг эхчүүдийн хүнд сэдвүүдийн нэг болдог цэцэрлэг сургуулийн асуудлыг ийн хөндөн ярилцсан нь олны анхааралд ч мөн ихэд өртөх болжээ. Тэд ээлжийн багштай болох саналыг ихээр дэмжиж байгаа харагдсан бөгөөд энэхүү асуудлыг цэгцэлж өгөхийг холбогдох байгууллагын хүмүүсээс хүсэж байгаа ажээ.

2 thoughts on “Б.Одзаяа: Хичээл тарлаа, хүүхдүүдээ яах вэ?

  1. Нэргүй 2018-06-04 18:28 at 18:28

    Tiim shuu shiideh l heregtei .

    Хариулах
  2. зочин 2018-06-05 00:44 at 00:44

    Иймэрхүү өөрийгөө хянах чадваргүй болчихсон мёлэн холёк юм орчин тойрондоо аюултай шүү.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн