Өнөөдөр таван хүүхэдтэй долоон ам бүл сард авах хүүхдийнхээ мөнгө болох 100 мянган төгрөгөөр амьдарч байна гэдэг дэндүү амьдралаас тасарсан, өрөөсгөл ойлголт юм. Нэгэн эрхмийн талх 300 төгрөгийн үнэтэй гээд нэрийнхээ өмнө “талх” хоч авсан шиг л юм Л.Элдэв-Очир гишүүн боллоо.
Тэрбээр “Өнөөдөр таван хүүхэдтэй айлын аав ээж ажил хийх хүсэлгүй болсон. Яагаад гэхээр 5 хүүхэд 100 мянгаар хангалттай амьдарна гэж үздэг. Улаанбаатар хотод нээлттэй ажлын зар маш их байна. Ойролцоогоор 3600 гаруй ажлын байр сул байна. Ирээд ажил хийдэг хүн байхгүй, ажилд тэнцдэг нь ховор. Зориуд унадаг. Бага цалинтай ажилласнаас тэтгэмжээ аваад амьдаръя гэж бодох нь их байгаа юм” хэмээсэн юм. Түүний энэ үг олон нийтийн дургүйцлийг төрүүлж шүүмжлэл дагуулаад байгаа. Харин эрхэм гишүүн энэхүү байр сууриндаа хатуу зогсчээ.
“100 мянган төгрөгөөр таван хүүхэдтэй эцэг эх амьдарна гэдэг төсөөлөхөд хэцүү л дээ” гэсэн сэтгүүлчийн асуултад Л.Элдэв-Очир гишүүн:
“Өрхийн амьжиргаа, орлогын эх үүсвэр буурч, амьдралын эрхээр ажилгүй болсон иргэд ч олон байна. Ийм амьдралтай, таван хүүхэдтэй айл бол 100 мянган төгрөгөөрөө амьдраад л байгаа байхгүй юу. Амьдрахаас өөр арга байхгүй. Тэдэнд өнөөдөр санасны зоргоор ажил олдохгүй байна. Наанадаж шалгуурт нь тэнцэхгүй байх жишээтэй.
Хүнд нэг ийм үндсэн араншин байдаг. Тэр нь юу гээч? Өнөөдөр идчих хоолтой л бол нэг их айхтар биеэ зовоож, 300-500 мянган төгрөгийн төлөө хөдөлмөрлөх гэж хичээдэггүй. Орон нутагт мал маллах маш том орон зай байна. Малчид олдохоо байчихсан. Хүүхдүүд нь хот хүрээ зорьчихсон байна. Хөдөө малчин байсан олон өрх хотын зах бараадаж ирцгээсэн нь ч үнэн. Ингээд ирчихсэн хүмүүс чинь нөгөө л таван хүүхдийн 100 мянган төгрөгөөр яг амьдраад байна. Яг амьдарчихаж байгаа юм” хэмээжээ. Гэхдээ түүний үгэнд нэг үнэн байсан. Халамж хавтгайрлаа гэдэг бол хөдөлшгүй үнэн билээ.
5 comments
teneg sda shd
Спирт бал бурам үйлдвэрийг луйвардаж авч баяжсан нөхөр яаж ард түмнийг ойлгох вэ дээ ажил байхгүй ажил олдсон ч хөдөлмөрийг нь үнэлэхгүй байгаа учираас ард түмэн ядуу байна.
Mederel muut gar shar hadand ybuul.
ajlig golood hiidgui gej hutsaad bgaa biz dee ene teneg chini.gie ug olj heleh geed goloo gogdchihdog teneguudiin neg.hotod tegeed ajlig golood hog uhagchid olshroo yu. unuudur hsrin ugniih ni ungu ih uurchlugdsun bna sh dee
Энэ үнэн элий балай гар… Сонгогчид нь эрхбиш хараа байлгүй дээ