Иргэдэд нээлттэй байдаггүй төрийн ордны хойд цэцэрлэг эх үрсийн баярын өдөр нээлттэй байж, иргэдийн талархлыг хүлээв.
“Засгийн газар анхны хуралдаан буюу наймдугаар сарын 26-наас Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгож, иргэд Эзэн Чингисийнхээ хөшөөнд хүндэтгэл үзүүлж, зургаа татуулах, Төрийн түүхийн музейтэй танилцах боломж бүрдсэн.
Гэтэл тэр бүр чөлөөтэй нэвтэрч чаддаггүй “цоожтой” цэцэрлэг маань одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүлэн бүтэн өдрийн турш түмний хөлд дарагдаж өнжив.
Энэ онд улсын хэмжээд 8600 орчим ээж “Алдарт эх”-ийн одонгоор шагнагдаж буй. Тэдний төлөөлөл болсон 350 ээжид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлэн Төрийн ордны Есөн хөлт цагаан тугт танхимд “Алдарт эх”-ийн одонг зүүж өгсөн. Ордноос одонтой гарч ирсэн ээжүүдийг иргэд алга ташин угтаж, халуун баяр хүргэж байсан юм.