“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар нар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайд байхдаа өөрийн “Хурд” группэд НӨАТ-ын буцаан олголт нэрээр 36 тэрбум төгрөгийг хуваарилсан хэмээн мэдээлсэн. Үүнийг нь УИХ-ын Ёсзүйн дэд хороо авч хэлэлцэн, шийдвэр гаргасан талаар гишүүн Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд дуулгалаа. Дээрх мэдээллийн дагуу тэрбээр шалгуулахаар Ёс зүйн дэд хороонд хандсан юм байна.
Дэд хороо түүний тайлбар болон холбогдох баримтад үндэслэн гишүүний ёсзүйн дүрмийг зөрчөөгүй гэж үзсэн гэнэ. Энэ үеэр түүнээс “Таны 50 хувийг нь эзэмшдэг компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Улстөрч, нэр хүндтэй бизмесмэний хувьд та энэ ордоос татгалзчихаж болдоггүй юм уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Намайг улс төрд байгаа болохоор л баалаад байгаа юм. Дээрх талбайд миний хувь эзэмшдэг компаниас гадна таван компани үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс биш хууль зөрчсөн зүйл байхгүй” хэмээн хариулав.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
2 comments
Чамайг луйварчин болохоор чинь хальт мульт монголоор ярьдаг увс болохоор чинь баалдаг юмааа өөрийгөө ихэд бүү тооц дөрвөдөөа
Нүдэнд хүйтэн шуналын тулам болсон увсын муу хар дөрвөд. Олрн хүний амь нас амьдралыг үрэн байж бизнесээ урагшлуулдаг хар энергитэй арчаагүй эр!!! Юм нь яаж юм болж тогтох болж бнаа үр хүүхэд ач зээгээ бодож жоохон өрөвч болж үзээч ккк