9:30 цагаас Нийслэлийн иргэний танхимд “Хамтарсан багийн ололт, амжилт, тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэг болно. Энэ үеэр Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчтой ажиллах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх арга зүй, Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн салбарын ажилтны оруулж буй сайн туршлагууд зэрэг олон сэдвээр салбар бүрийн төлөөллүүд илтгэл танилцуулна.
11:00 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй холбоотой асуудлыг АТГ-т шалгуулахаар “Улс төрч” хэвлэл мэдээллийн байгууллага хандаж байгаа тухай мэдээлэл хийнэ.
11:30 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монгол Улс, Европын холбоо хамтран “Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл нийгмийн шалтгаант нөхцөл, хамгааллын асуудал” сэдэвт бага хурлыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд Европын холбооноос Монгол улсад суухаар шинээр томилогдсон элчин сайд Тараян Христая оролцоно.