Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон нийслэлийн есөн дүүрэгт Урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтыг өчигдөр /2018.06.01/ хийжээ.
Шалгалтад нийт 477 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн 2 сая 539 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, 1 сая 616 мянга 500 төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэсэн байна. Уг шалгалтыг нийт 150 улсын ахлах байцаагчид явуулсан аж.