2018-05-31 10:191min017

Хоёр хүний амь эрсэдсэн хэргийн хариуцлагыг УНТЭ-ийн дарга хүлээх үү?

ulsin tov emneleg

Улсын нэгдүгээр төв эмнэлэг АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу энэ сарын 21-25-нд цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлага солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээх мэс засал хийсэн аж.

Харамсалтай нь тус эмнэлэгт зүрхний гол судасны хавхлага суулгах мэс засал хийлгүүлсэн 64 настай Д, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх хагалгаанд орсон 30 настай З нар нас барсан. Үүнтэй холбогдуулан тус эмнэлгийн дарга Д.Очирбатыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалд гарын үсэг зурсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Эрдэнэт хүний амь эрсэдсэн энэ хэргийг хариуцлагыг тус эмнэлгийн удирдлага хүлээж, албан тушаалаасаа огцрох бололтой.