Тагтнаас унах гэж байсан дөрвөн настай хүүгийн амийг аварсан Малийн цагаач эрийн амьдрал эрс өөрчлөгдөж байна. Өнгөрсөн бямба гаригт тэрбээр бяцхан хүүд тусалсан нь олон хүний талархалыг хүлээсэн юм.
Түүний гавьяаг үнэлж Ерөнхийлөгч Макрон Мамудуг өнгөрсөн даваа гаригт хүлээн авч уулзахдаа иргэншил олгосон байна. Мөн өчигдөр гал сөнөөх байгууллагад 10 сар дадлагажигчаар ажиллах гэрээ байгуулжээ. Энэ хугацаанд тэр 600 еврогоор цалинжахаар болсон аж. Тэрбээр өмнө нь хууль бусаар ажиллаж, амьдардаг байсан юм.
2 comments
Азтай хүү байна.
Санаа зөв бол заяа зөв гэж энэ дээ