2018-05-30 09:531min043

“Энэ хэний өшөө авалт вэ гэдгийг С.Баяр өөрөө мэднэ”

bayar

Оюунтолгойн  гэрээг батлалцаж, энэ ордыг хөдөлгөснийхөө хүчинд  хоригдол болсон Ерөнхий сайд асан С.Баяр улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Архаг хууч өвчин нь өргөст торны цаана суухдаа хүндэрснээс болж алхаж чадахаа больсон түүнийг  хорих ангийн эмч нар III шатлалын эмнэлэгт хэвтүүлэх шийдвэр гаргасан билээ. Түүнийг АНУ-д долоон хаустай гэж олон нийт шүүмжилдэг.

Хууль хүчний байгууллагынхан С.Баярыг Оюутолгойн гэрээг байгуулахдаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгаж буй юм. Энэ асуудлаар олон хүн байр сууриа илэрхийлсний нэг нь Элчин сайд асан, “25 дугаар суваг телевиз”-ийн захирал С.Алтай. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэр байшингуудыг нь С.Баярынх гэж нотолсон баримт алга. Ингэж хардаж болох уу. Нотолгоогүйгээр шоронд хийчхээд, “нэг л юм олно доо” гэж хайдаг байж болохгүй. Эргэлт авахгүй, хэнтэй ч уулзахгүй гэж байгаад “шоронд босоогоороо үхэх вий” гэж хүртэл айж л байна. Бие муутай, тэгсэн хэрнээ шазруун. Хэн, ямар учраас намайг суулгаад ийм байдалд хүргэв гэдгийг тэр өөрөө гайхалтай сайн мэдэж байгаа. Энэ хэний өшөө авалт вэ гэдгийг С.Баяр өөрөө л мэднэ” гэжээ. Мөн тухайн үед УИХ-д сууж байсан эрх баригчид нэг дуугаар Оюутолгойн гэрээг батлалцсан атал өнөөдөр нэгийгээ шоронд хийчихээд баярлаад сууж болохгүй гэдгийг тэр онцолжээ.