Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
10 жил дуншсан тавантолгойн төслийг зургаан сарын дотор хөдөлгөж чадах уу? – updown.mn

10 жил дуншсан тавантолгойн төслийг зургаан сарын дотор хөдөлгөж чадах уу?

У.Хүрэлсүхийн Засгийн газраас Тавантолгойг хөдөлгөх шийдлээ зүтгүүлж эхэллээ. Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурлаар арав гаруй жил ярьж байгаа энэ асуудлыг нэг талд гаргах ёстой гэдэгт гишүүд байр сууриа нэгтгэжээ. Мөн Засгийн газраас оруулж ирсэн Тавантолгойг хөдөлгөх хувилбарыг ч дэмжихээр болсон байна. МАН-ын бүлэг энэ асуудлыг дэмжиж эхэлсэн нь Тавантолгойн хувь заяа шийдэгдэх шатандаа орчихов уу гэдгийг харуулж байгаа юм.

Ер нь энэ удаагийн хувилбар боломжийн олны эрх ашигт нийцсэн хувилбар байх магадлалтай гэдгийг зарим эдийн засагч онцолж байна. Цаг хугацааны хувьд ч олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өсөлттэй байгаа энэ үеийг ашиглан төслийг хөдөлгөх нь зүйтэй гэдгийг ОУВС-гаас мэдэгдсэн байдаг. Ийм нэг чухал алхмын өмнө У.Хүрэлсүхийн багийнхан тулж ирээд байна. Тэдний хувилбар нь Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах төслийн 30 хувьд IPO гаргахаар тусгасан байна.

Эндээс нийтдээ 4.7 тэрбум ам.доллар олж, цаашлаад төслөө хөдөлгөх боломжтой гэж үзжээ. Үр дүнд нь Тавантолгой төслийн автозам, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр барих бүрэн боломжтой гэжээ. Мөн хэдэн хувийг нь төр, хувийн хэвшилд өгөх юм гэдгийг тодорхой болгоно. Гэрээ контрактыг яаж хийх юм гэхчлэн олон асуудал бий. Эдгээр нь эргээд Монголд ямар ашигтай байх, олон нийтийн эсэргүүцэлтэй хэр тулгарах вэ гээд ордыг эргэлтэд оруулахад гарцаагүй шийдэх зэрэг олон асуудалтай нүүр тулах нь тодорхой.

Мөн үеийн үед Тавантолгойн асуудалд эсрэг байр суурь илэрхийлж байсан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нартай нүүр тулна. 2012-2016 онд дөрвөн жилд УИХ-ын даргын албыг хашсан З.Энхболд Тавантолгойн төслийг хөдөлгөх гэсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын зарим сайдыг тухайлбал М.Энх­сайханыг огцруулахаар ярьж байсан удаатай. Хятадуудад Тавантолгойг өгөх гэлээ хэмээн тухайн үед байр сууриа илэрхийлсэн.

Харин одоо У.Хүрэлсүхийн Засгийн газрын Тавантолгойг хөдөлгөх хувилбар тэдэнд таалагдаж магадгүй юм. Учир нь Ерөнхийлөгч иргэдийн эзэмшиж буй ЭрдэнэсТавантолгойн 1072 хувьцааг амь оруулахаар ажлын хэсэг ч байгуулаад байна. 1072 хувьцаа нь Тавантолгой төслийн чухал мөртлөө нэг жижиг нэгж. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын уулзах цэг нэг газарт байж мэдэх л юм. Ер нь Таван­толгойн төсөл яригдаж эхэлснээс хойш М.Энхболдын Засгийн газраас эхлээд С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын Засгийн газраар дамжин асуудал үүсч, улстөржилттэй нүүр тулж, замхардаг.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар ч энэ асуудлыг хөндөж, цаашлаад огцрох шалтгааных нь нэг болж байсан удаатай. Харин одоо хэрхэх бол. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар “Тавантолгойг хөдөлгөнө хэдэн жил ярилаа. Хөдлөх нь хөдөлж байгаа л даа, нүүрсээ зөөж л байна. Энэ үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Бүр цогцоор нь цахилгаан станцаа барьмаар байна, төмөр замаа тавимаар байна. Нэг горимонд оруулмаар байна. Нэг бодлого, шийдвэр гаргаад энэ нь юунаас болж унадаг гэхээр дотоодын улс төрөөс болж унадаг. Тэгэхээр энэ асуудлаа энэ Засгийн газрын үед шийдээч гэж байгаа юм.

Чадахгүй бол чадахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй, олон түмэнд. Мөн 1072 хувьцаагаа ами­луул­маар байна. Ард түмэнд тараагаад өгчихсөн, найман жил хүлээлээ. Нүүрсний үнэ өндөр байна. Одоо энэ дээр маш хурдан төмөр замаа тавиад, 200-300 жил хийгдэх нүүрсээ экспортод гаргамаар байна” гэжээ. Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Энэ төслийг эргэлтэд оруулах хангалттай тооны, бодлогын бичиг баримтыг өнгөрсөн хугацаанд батлан гаргасан. 10 жилийн турш энэ төслийг үр дүнтэй ажиллуулах талаар ярьж байгаа ч үр дүнд хүрээгүй байна. Олон улсын хөрөнгийн биржийн босгыг даван, хөрөнгө босгох шаардлага бий.

Дотоодын Таван толгой компанийн хувьцааны үнэ тогтмол өсч байгааг та бүхэн сайн мэднэ. “Энержи ресурс” компани мөн Хонконгоос амжилттай хөрөнгө босгосон. Иймд бид ч олон улсын хөрөнгийн биржийн шалгуурыг давах ёстой. Үүний тулд ордоо үнэлүүлэн, засаглалаа сайжруулах ёстой. Засгийн газар хамтран ажиллах хуулийн болон санхүүгийн зөвлөгөө өгөх байгууллагыг сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна” гэсэн юм.

Ийнхүү энэ Засгийн газар Тавантолгойг хөдөлгөхөөр нэгэнт зориг шулуудаад байна. Өчигдөр МАН-ын бүлгээр дэмжиж нэг даваагаа давлаа. Одоо байнгын хороо, УИХ, ҮАБЗ гээд туулах зам ч олон байна. Тавантолгой төсөл амь орох уу, дахин нэг Засгийн газрыг элээх үү гэдэг нь цаг хугацааны асуудал болоод байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

3 thoughts on “10 жил дуншсан тавантолгойн төслийг зургаан сарын дотор хөдөлгөж чадах уу?

  1. ЗОЧИН 2018-05-29 19:03 at 19:03

    ЧАДАХГҮЙ ГЭДЭГТЭЙ МӨРИЙЦЭХЭД Ч БЭЛЭН БАЙНА.

    Хариулах
    1. zochin 2018-05-29 21:29 at 21:29

      chi yugaar moriitsdog yum be ooriinhoo doodohooruu

      Хариулах
  2. zochin 2018-05-29 21:32 at 21:32

    tavantolgoi g Mongolchuud oorsdoo avna ezen n yumaa medej ereg n usaa hashdag gej saihan ug biidee

    Хариулах

ЗОЧИН-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн