2018-05-29 08:351min04

Хагалгааны үеэр хүний амь хохирсон асуудлаар мэдээлэл хийнэ

09

Өнгөрсөн долоо хоногт Улсын төв нэгдсэн эмнэлэгийн хамт олон Монголд анх удаа зүрх шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн ч амжилтгүй болсон билээ. Тухайлбал, хагалгаанд орсон өвчтөний биеийн байдал муу байснаас болж, хагалгаагаа даагаагүй нас барсан харамсалтай зүйл болсон юм.

Тиймээс тус эмнэлгийн Зүрх, судасны тасгийн хамт олон дээрх хагалгаа амжилтгүй болсон тул бусад бүх хагалгаагаа цуцалсан байгаа юм. Уг хагалгаа нь тус эмнэлэгт хийгдсэн анхны зүрх шилжүүлэн суулгах хагалгаа төдийгүй Монгол Улсад ч хийж буй анхны тохиолдол байсан ч ийнхүү амжилттай болж чадаагүй юм. Тэгвэл өнөөдөр 11.30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд гавьяат эмч Л.Жамбалжав зүрх шилжүүлэн суулгах мэс заслын үеэр хүний амь хохирсон асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр боллоо.