09:00 цагт: “Holiday Inn” зочид буудалд “Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь” төслийн үр дүнгийн семинар болно.
10:00 цагт: “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан ГХЯ-нд болно.
10:00 цагт: Спортын төв ордонд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам”-ын нээлт болно.
10:00 цагт: УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Хавдар судлалын үндэсний төвд ажиллана.
10:00 цагт: Эрдмийн ордонд “XXI зууны шинэ даяаршил ба Хөгжил” хэлэлцүүлэг болно.
11:00 цагт: ХНХЯ-нд Монголоос Япон улсад дадлагажигч илгээх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: АТГ-т тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: ШЕЗ-д Шүүгчийн сонгон шалгаруулалтыг шинэчилсэн журмын дагуу явуулж эхэлсэн талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд гавьяат эмч Л.Жамбалжав Улсын нэгдүгээр төв эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах мэс заслын үеэр хүний амь хохирсон талаар мэдээлэл хийнэ.
11:40 цагт: Монголын Үндэсний музейд “Вагиндра” нийгэмлэгээс нийтэд танилцуулж буй “Түвд, Монгол, Оросын найрамдалт харилцааны нэрт зүтгэлтэн Ценшав Хамбо Ринбүүчи Агваан Доржиев” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
14:00 цагт: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хан-уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана.
15:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд МУИС-ийн Оюутны холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Төрийн ордонд
09:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
11:00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.