Түрээс төлдөггүй Ц.Нямдорж сайдыг АТГ-аас шалгаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг бусдын байранд үнэ төлбөргүй олон жил амьдарсан асуудлаар АТГ-аас шалгаж эхэлжээ. Тэрбээр MSC компанийн барьсан Bella Vista хотхонд амьдардаг  бөгөөд эхнэр хүүхдийнх нь нэр дээр 17 байр байдаг. Үүнийг шалгуулах хүсэлтийг Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт тус газарт гаргасан байна.

АТГ-аас Х.Бат-Ялалтад  хариу албан бичиг өгөхдөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг бусдын байранд үнэ төлбөргүй олон жил амьдарсан асуудлаар АТГ-аас шалгаж байгаа гэж мэдэгджээ.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өөрөө түрээсийн байранд амьдардаг, байрны эзнийг нь таньдаг учраас ашиглалтын зардал төлөөд амьдардаг гэж өөрөө мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ “Бусдын байранд түрээсийн төлбөргүйгээр он удаан жил 3,400 сая төгрөгийн төлбөр төлөхгүй амьдарч байгаагаа Ц.Нямдорж сайд хүлээн зөвшөөрсөн. Өчнөөн олон сая төгрөгийн бизнес, шахаа хийсэн гэдгээ хүлээсэн. Өнөөдөр өөрөө үйлдлээ хүлээн зөвшөөрөхөөс илүү нотолгоо байхгүй” хэмээгээд огцруулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардсан билээ.

 

2 thoughts on “Түрээс төлдөггүй Ц.Нямдорж сайдыг АТГ-аас шалгаж байна

  1. я 2018-05-29 09:40 at 09:40

    их юм байгаа байхдаа

    Хариулах
  2. zochin 2018-05-29 11:30 at 11:30

    ard tumen bair hudaldan avch chadahgui olmuun zudruun amdarch bhad ene saidin ger bul ehner huuhed 17 bairtai yaj bn avilgaar avsan bh magadgui shalga bugdiig shalgah heregtei ehner ni bas arhini zovshoorol daamlan zardag zartai avgai bdag saidin hereer nohor hamgaaldag bn

    Хариулах

я-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн