Өнгөрсөн өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын Хойд Солонгосын талд бичсэн уулзалт хийхгүй гэсэн мэдэгдэл бүхий ил захидлыг нийтэд ил болгосон билээ. Харин энэ үйлдэл олон нийтийн дунд тоглоом, шоглоом болоод байгаа ажээ. Хүмүүс захидлыг хэвлэж аваад, яг л бага сургуулийн сурагч багшдаа гэрийн даалгавраа шалгуулсан мэт улаан өнгийн балаар дүрмийн алдаа болон найруулгын алдааг нь зассан байжээ.
Раёон Шэйпилд нэртэй хүн ерөнхийлөгчийн захидалд F үнэлгээ өгсөн байна. Мөн цаасны хажуу буланд ижил утгатай үгийг давтах хэрэггүй, таслалыг зөв газарт тавих, үгийн сонголт буруу, ёс зүйгүй үг дурдсан байна гэхчлэн засвар хийсэн байжээ. Мөн тэрээр цаасны баруун буланд F дүн тавьсан бөгөөд “Трамп, хичээлийн дараа багш дээр ирж уулз, цаашид өөрийн чинь чадвар сайжрахгүй бол энэ хичээлийг сайн дүнтэй төгсөж чадахгүй шүү” гэж анхааруулан бичсэн байв.
Мөн цаасны доод хэсэгт Трамп ерөнхийлөгчийн гарын үсгийн талаар “Гарын үсэг ийм том байх шаардлагагүй, бусад жижиг бичгийг дараад байна” гэж бичжээ. Өөр нэг хүн түүний захидалд D дүн тавьсан бөгөөд найруулга зүйн талаар шүүмжлэв.