УКНТЭ-ийн баг элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгааг өнөө өглөө 04.00 цагт амжилттай дуусгалаа. Тус эмнэлгийнхэн эхний 30 хагалгааг НСУ-ын эмч нартай хамтран хийсэн бол сүүлийн 20 хагалгааг бие даан хийсэн байна.
Тус эмнэлэг цаашид эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв болохоор төлөвлөж ажиллаж буй бөгөөд зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгахаар төлөвлөн бэлтгэлээ ханган ажиллаж байгаа аж. Зүрх шилжүүлэн суулгах хагалгааг Шастины нэрэмжит III эмнэлгийн эмч нартай хамтран хийхээр ажиллаж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд бөөр шилжүүлэн суулгах 160, чөмөг шилжүүлэн суулгах 11 хагалгааг хийжээ.
1 comment
амжилт ерөөе