2018 оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй 18500 гаруй дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд 20 орчим хувиар буурсан байна.
Зам тээврийн осол гарч байгаа шалтгаан нь ихэвчлэн орон нутгийн зам хурд хэтрүүлсэнтэй холбоотой байдаг. Бага насны хүүхдийн хувьд буруу тээвэрлэснээс болж зам тээврийн ослын үед бэртэж гэмтэх, амиа алдах эрсдэл өндөр байдаг. Тиймээс эцэг эхчүүд болон хүүхдүүдэд замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох дадал хэвшлийг суулгах, мэдээлэл сурталчилгааг тогтмол хийх шаардлагатай. Эдгээр ажлуудын нэг нь энэ жил 35 дахь удаагаа зохион байгуулж байгаа Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн юм. Дүүрэг бүрээс шалгарсан шилдэг 10 багийн 120 хүүхэд замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэгээрээ өрсөлдлөө.
Өнгөрсөн оны байдлаар 1058 хүүхэд зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтжээ. Мөн бүхэл бүтэн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангитай тэнцэх хэмжээний буюу 55 хүүхэд амиа алдсан байна. Хамгийн харамсалтай нь эдгээр ослын 47 нь орон нутгийн зам болсон. Хурд хэтрүүлсэн, хүүхдээ зориулалтын суудалтай тээвэрлээгүй, бүс зүүлгээгүйтэй холбоотой. Тиймээс иргэн та хүүхэдтэйгээ замын хөдөлгөөнд оролцож байгаа бол заавал хамгаалалтын бүс, зориулалтын суудалтай тээвэрлээрэй.
1 comment
oron nutgiin zamd hatuu hyatalt tavuh heregtei.