Сингапурын тогооч нар хүнсний бүтээгдэхүүний хаягдлаар 500 хүнд хоол хийж өгсөн байна. Ингэхдээ хүний идээд хаясан хоол биш, борлогдоогүй үлдсэн мах, амархан мууддаг болон хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнийг ашиглаж орон гэргүй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг энэ жишиг дэлхийн 40 гаруй оронд бий. Энэ арга хэмжээ ньгэртээ ч бас хоол хүнсний хаягдал гаргахгүйгээр хоол хийх боломжтой гэдгийг бусдад ойлгуулах зорилготой юм байна.
Үндэсний байгаль орчны агентлагийн гаргасан судалгаагаар жил бүр 800-809 тонн хүнсний бүтээгдэхүүн хаягдал болдог аж. Эдгээрийн ихэн нь гоймон, будаа, элсэн чихэрийн агууламжтай бүтээгдэхүүн байдаг гэнэ.
1 comment
AFRIKT ILUUDEL HUNSIIG OG