АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сингапурт товлосон дээд хэмжээний уулзалтаа цуцалж байгаагаа өнөөдөр зарлалаа. Тус улсын Ерөнхийлөгч Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд бичсэн захидалдаа “даан хугацаанд төлөвлөж байсан уулзалтыг энэ удаад хийхэд тохиромжгүй гэж үзэж байна” хэмээжээ. Учир нь Ким Чен Уны сүүлд гаргасан мэдэгдэлд “асар их уур хилэн, ил тод дайсагнал” агуулагдаж байгаагаас шалтгаалан татгалзахаар шийдсэн гэж тайлбарлажээ. Тэр мөн хэзээ нэгэн цагт Ким Жон Унтай уулзана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд өөрийн иргэдийг нь сулласанд талархсан байна.
Эцэст нь Трамп “Хэрвээ бодлоо өөрчилбөл дуртай үедээ холбогдохыг” хүсээд энх тайван амьдрах, хөгжиж дэвших боломжоо Хойд Солонгос алдаж байгаад харамсаж байгаагаа бичжээ.
Захидал бүрэн эхээрээ: