Аль нэг улсын Засгийн газрыг тэргүүлж байгаад бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад дараагийн нь улс төрийн хүчин гарч ирэхэд гэмт хэрэгтэн болж шоронд суусан 10 Ерөнхий сайдыг нэрлэж байна. Хамгийн сүүлийн 11, 12 дахь жишээнд Монгол Улсын хоёр ч ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг нар орж ч мэднэ….Одоогоор шүүхээс ял оноогоогүй болохоор орхив.

Сильвио Берлускони

Италийн ерөнхий сайд байсан Сильвио Берлускони дөрвөн жилийн ял аваад шоронд сууж байна. Үүнээс гадна тэрээр бас ахмадуудыг асрах газар нэг жил ажил хийх ёстой. Гэхдээ энэ бүхэн бол түүний “Медиасат” компанийн санхүүгийн залилангийн хэрэгтэй харьцуулбал харьцангуй хөнгөн ял л даа.

Эхуд Ольмерт

Израилын Ерөнхий сайд болохынхоо өмнө тэрбээр Иерусалим хотын дарга байсан. Авлигатай холбоотой хэд хэдэн хэргийн нь төлөө түүнийг Израилын шүүх 2014 оны гуравдугаар сараас мөрдөн шалгаж эхэлсэн. Орон сууцны Holyland цогцолбор барих үед авлига авсан гэж буруутгаж байгаа. Зарим эх сурвалжаар бол авлигын хэмжээ нь 228 мянган доллар. 68 настай түүнд 10 жилийн хорих ял нүүрлэж байна.

Лайсения Карасе

Фижи арлуудын бүгд найрамдах улсын Ерөнхий сайд Лайсения Карасег албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж буруутгаж байгаа ч түүний талынхан үүнийг улстөржүүлсэн хэрэг гэж үзэж байгаа. 71 настай тэрбээр гурван ч компанид хөрөнгө оруулж, удирдахад нь тусалдаг байснаа нуудаггүй. Үүнийхээ төлөө тэрбээр нэг жилийн ял сонссон.

Хишам Кандиль

Египетийн Ерөнхий сайд Хишам Кандиль шүүхийн шийдвэр биелүүлээгүйнхээ төлөө нэг жилийн хорих ял сонссон. Хосни Мубаракийн засаглалын үед худалдсан оёдлын Tanta компанийг  төрд худалдан авах шийдвэрийг тэрбээр биелүүлээгүй байна.

Адриан Настаси

Румыны ерөнхий сайд Адриан Настаси авлига авсныхаа төлөө дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Бас бусдыг дарамталсны нь төлөө гурван жилийн ял өгчээ. 63 настай Настаси  Хятадын нэг хүнээс барилгын материал, тавилга зэрэг нийт 630 мянган еврогийн эд зүйл авсан юм байна. Үгсэн хуйвалдсаны нь төлөө түүний эхнэр Дана Настасид гурван жилийн тэнсэн харгалзах ял өгчээ.

Иво Санадер

Хорватын ерөнхий сайд Иво Санадерыг гадаадын хоёр ч компаниас авлига авсны нь төлөө 10 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Унгарын эрчим хүчний компаниас тэрбээр 2008 онд 10 сая евро авсан гэнэ. Гэтэл бас 1995 онп Гадаад хэргийн дэд сайд байхдаа австрийн банкнаас авлига авсныг нь мөрдөн байцаагчид олж тогтоосон байна.  Энэ бүхний төлөө түүнд 15 жилийн ял сонсгожээ.

Павел Лазаренко

Украины ерөнхий сайд асан Павел Лазаренко бол энэ дотор хамгийн сонирхолтой төлөөлөгч болно. 2008 онд тэрээр Дэлхийн банкнаас зарласан жагсаалтад хамгийн их авлигад автсан төрийн албан хаагч гэж орж байсан хүн.

1990-ээд оны эхээр тэрбээр Днепропетровск мужийг тэргүүлж бүсийнхээ бүхий л албан тушаалтнуудаас “хувийн сан” бүрдүүлдэг байж.1996 онд Украины ерөнхий сайд болж хоёр жил гаруй ажилласан. Украины ерөнхий прокурор түүнийг халахыг шаардаж байсан ч тэрбээр Радагийн депутат болж халдашгүй эрхтэй болов. Улмаар Лазаренко эх орноосоо зугтсан ч түүнийг Нью-Йоркийн нисэх буудлаас баривчилжээ. НҮБ-ын мэдээлснээр Лазаренко 200 сая доллар хулгайлсан нь тэр үеийн Украины ДНБ-ний 0,4 хувь болж байжээ.

Лазаренкогийн АНУ-д аваачсан хөрөнгийг америкийн эрх баригчид 114 сая гэж үнэлсэн. Энэ бүхний нь төлөө Лазаренког 18 жил хорьж 66 сая доллараар торгохоор шийтгэсэн. Гурван жил шоронд суугаад 86 сая долларын барьцаагаар гэрийн хорионд орсон.

2006 онд Лазаренкогийн 477 сая долларын хөрөнгийг царцааж есөн жилийн ялаар шийтгэжээ. Гэхдээ хоёр жил гэрийн хорионд байгаад 2009 онд шоронд орсон байна.

Юлия Тимошенко

Мөн л Украины ерөнхий сайд байсан Юлия Тимошенко улсдаа хамгийн баян хүний нэг. Түүний “Украины бензин” корпораци 1991 онд байгуулагдсан. 1995 онд “Украины эрчим хүчний нэгдсэн систем” нэртэй үйлдвэрлэл санхүүгийн корпораци болж өргөжсөн. Оросоос байгалийн хий авдаг энэ корпораци монопол болж бараа эргэлт нь 11 тэрбум долларт хүрчээ.

1997 онд тэрээр корпорацийнхаа тэргүүний суудлыг орхиж түүнийг татвараас зугтсан, оросын байгалийн хийг Украинд хуульб усаар оруулсан хэмээн буруутгасан ч шүүх сарын дараа сулласан байна.

Түүний төлөөгүй татварыг 30 сая доллар гэсэн ч эцсийн эцэст торгуультайгаа нийлээд нэг тэрбум доллар болж байлаа.

2004 онд ОХУ Тимошенког олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхэлсэн ч 2005 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэргийг хаасан.

Гэтэл 2011 онд энэ хатагтайг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэмээн 7 жилийн ялаар шийтгэж төрийн алба хаших эрхийг нь гурван жилээр хасан 189 сая долларын торгууль оноосон байна. Шүүхийн тогтоосноор бол Тимошенко улсад 189,5 сая долларын хохирол  учруулжээ.

2013 онд бас Украины ерөнхий прокуророос түүнийг 1996 онд донецкийн олигарх, Радагийн депутат Евгений Щербаны амийг хөнөөсөн хэрэгт буруутгасан. Гэвч 2014 оны хоёрдугаар сард Дээд Рада түүнийг суллах шийдвэр гаргасан юм.

Тамерат Лейн

Эфиопийн ерөнхий сайд асан Тамерат Лейн авлига авсныхаа төлөө шоронд 12 жил суусан.Түүнийг уг нь Эфиопийн дээд шүүх  18 жил хорихоор шийтгэсэн ч тэрбээр зөв төлөвшилтэй байсныхаа төлөө 2000 онд хугацаанаасаа өмнө суллагдсан.

Янеш Янза

Словений ерөнхий сайдаар хоёр ч удаа ажиллаж  байсан Янеш Янза мөн л авлигын хэргийн төлөө хоёр жил шоронд суусан. Түүнийг батлан хамгаалах салбарын гүйлгээний явцад авлига авсан гэж шийтгэжээ. Мөн тэрбээр хоёр хүний хамтаар цэргийн техник нийлүүлэх давуу эрх олгосныхоо хариуд финляндын Patria компаниас 2006 онд хоёр сая евро нэхэж байсан нь ч илэрчээ. Энэ бүх хүнийг тус бүрийг нь 37 мянган еврогоор торгосон байна.

Вано Мирабишвили

Гүржийн ерөнхий сайд асан Вано Мирабишвилиг авлига авсан, улсын өмч хулгайлсан, улсад хохирол учруулсных нь төлөө таван жилийн хорих ялаар шийтгэсэн.

Шүүх бас түүнийг 2012 оны парламентын сонгуулийн өмнө өөрийн намын идэвхтэн мянга гаруй хүнийг хууль бусаар олсон хөрөнгөөрөө хахуульдсан гэж үзсэн байна. Мөн Мирабишвилиг аж ахуйн нэгжийг дарамталж байж тансаг сууц авсан гэж буруутгасан байдаг.

Эх сурвалж: 24tsag.mn

By updown

2 thoughts on “Шоронд суусан 10 Ерөнхий сайд”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн