Баабар:Хэрэв Энхбаяр байгаагүй бол

Нийтлэлч Баабар

Намбарын Энхбаярыг би 1992 онд Соёлын сайд болсноос нь хойш мэдэх юм байна. Түүнийг таньдаг болсны хорин жилийн ой удахгүй болох нь. Улс төрч гэдэг бол нийгмээ дагуулагч. Улстөрч гэдэг бол зорилгоо зөв тодорхойлж эрх мэдэлд хүрч чаддаг, авсан эрх мэдлээ ашиглаж чаддаг хүн. Улстөрч гэдэг бол бузгай сэтгэл зүйч, хамт олныг өөртөө татаж цагийг нь олж нэгтгэж чадагч. Энэ утгаар нь авч үзвэл Чингис хаанаас хойш Энхбаяр шиг хүчирхэг улстөрч манай түүхэнд гарч ирсэн юм болов уу? Гэндэн ерөнхий сайд нэлээд дөхөх боловч тэрээр Энхбаяр шиг боловсрол мэдлэгтэй байж чадаагүй.

Бас нэг Өрнийн сэтгэлгээний монгол хувилбар. Шинэ Монголын шинэ үеийн шилдэг төлөөлөгчдийн нэг. Сонгуульд ялагдаад бараг л тарж бутрах дээрээ тулсан байсан намыг тэр эргүүлж нэгтгэн босгож ирсэн. Өөр хүн бол чадахгүй байсан. Хүчирхэг улстөрч гэхээрээ л найрсаг, жудагтай, цагаан цайлган, үнэнч шудрага, хүний хувьд алт шиг байдаг ёстой ч юм биш. Харин ч эсрэгээр байж байж амжилт гаргадаг. Хүчирхэг улстөрчид зорилго нь аргаа зөвтгөнө гэсэн жаахан хүний үнэргүй зарчим баримталдаг. Ардчилсан чөлөөт нийгмийн тогтолцоо тэднийг Сталин, Гитлер, Мао болгочихдоггүй учир түүх зөвтгөдөг. Энэ л утгаараа Энхбаяр бол аугаа улстөрч.

Хэрэв Энхбаяр байгаагүй бол өнөө болтол газрын реформ хийгдээгүй л байх байсан. Газрын харилцаа шийдэгдэхгүйгээр Монголын цаашдын хөгжил мухар нүхэнд тулна. Зөвхөн энэ шийдвэр нь л гэхэд түүний нэрийг шинэ Монголын түүхэнд мөнхлөх юм. Хэрэв Энхбаяр байгаагүй бол бид одоо болтол “их өр” хэмээх Оросын өглөг авалгын дарамтанд бид байсаар байх байлаа. 17 тэрбум доллар гэж нэхээд байсан энэ өр хэвээрээ байсан бол Тавантолгой, Оюутолгой, стратегийн орд гэж орилолдоод байгаа болгон маань шууд л өрийн дансанд дугуйлагдах байв. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хамтаар монгол цэргүүд энхийг сахиулж яваа нь Монгол орны тусгаар тогтнолоо хамгаалах хамгийн хүчирхэг механизм. Энийг мөн л Энхбаяр хэрэгжүүлж эхэлсэн. Энхбаярыг бүх эрх мэдлийг авчаад олигтой реформ өөрчлөлт хийгээгүй гэж шүүмжлэх нь бий. Эргээд бодож байхад хийсэн нь нэг улстөрчид олдохоор шүү. Энхболд, Энхсайхан шиг эдийн засгийн шинэчлэл хийгээгүй ч улстөрийн зоримог алхам нь түүхэнд үлдэнэ.

 

12 thoughts on “Баабар:Хэрэв Энхбаяр байгаагүй бол

  1. Нэргүй 2018-05-24 08:58 at 08:58

    Baabar pyaldagdad exlex chin yu bolob

    Хариулах
    1. hahaha 2018-05-24 09:31 at 09:31

      deer yed 6-7 jillin umnu bichij bsan zuil shdee. gehdee tal ni alga. Shuumjilsen gol hesegiig ni taviagui bna. huniii ugiig mushgina gej ene dee

      Хариулах
  2. Зочин 2018-05-24 09:23 at 09:23

    Энхбаярыг өмөөрч байгаа ч биш Баавар одоо нэг л жаахан ухаа сууж амьдрал, нийгмийн учир начирыг нас тогтож ойлгож байгаа юм бол уу даа Ингэж юмыг туйлшралгүй мэдлэгтэй, ном уншсан хүн шиг наантай цаантай бодож бичиж баймаар даа

    Хариулах
  3. zochin 2018-05-24 09:27 at 09:27

    muu n sainasaa ichdee ene N.Enchbayrt

    Хариулах
  4. irgen 2018-05-24 10:23 at 10:23

    zuviig heleh heregtei!!! demjij baina!! Mun myanganii zam Enhbayariin zam shyy!!! odoo tyyn shig hyn heregtei!!!

    Хариулах
  5. зочин 2018-05-24 10:32 at 10:32

    Н.Энхбаяр үнэхээр хүчирхэг улс төрч. маргаангүй үнэн

    Хариулах
  6. Нэргүй 2018-05-24 10:38 at 10:38

    eronhiilogch baisan humuusees hamgiin ih um hiisen medlegtei hun bol enhbayr margah hun garahgui baih hamgiin adgiin hun bol elbegdorj zobhon yrina oor ymarch medleg hun chanar gej baihgui enhbayrt uneheer ataarhaj baisan shuu elbege

    Хариулах
  7. Eebi 2018-05-24 10:56 at 10:56

    Pyldaga zolig ve kkk khediidee Enkhbayrt tiim sain bolchiv ha ha

    Хариулах
  8. Нэргүй 2018-05-24 12:01 at 12:01

    2012 ond bichsen ym bx da

    Хариулах
  9. Нэргүй 2018-05-24 14:13 at 14:13

    БААБАР ҮНЭН Л ХЭЛЖЭЭ.ГЭВЧ ОДОО ЭНХБАЯР ГАНЦААРАА Л ГАРЧ ИРНЭ ҮҮ ГЭХЭЭС ТҮҮНД БАГ БАЙХГҮЙ БОЛОХООР ЦААШИД ГАРААД ИРВЭЛ УЛС ТӨРД НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ БОЛОВ УУ ЭСВЭЛ ГАРААД ИРВЭЛ ХҮМҮҮС БАС ДОЛИГОНООД ЭХЛЭХ БОЛОВ УУ

    Хариулах
  10. Нэргүй 2018-05-24 14:37 at 14:37

    Энхбаяр бол энхийн цагаан тагтаа гэдгийг одоогийн нөхдийн хийсэнтэй харьцуулж л мэдэж байна. Нги шох ыгж бгглшйиэйш мйжшсёхшлр мйшс бйй.

    Хариулах
  11. Нэргүй 2018-05-25 06:40 at 06:40

    Jinhen udirdagch hunii hiih zuiliig l hiijdee. Yamarvaa neg zuiliig tomoor harj chafaj baigaaa ni amjilt uim aa.

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн