2018-05-23 14:071min00

35 настай эрэгтэй гурван настай хүүгийн хамт гэртэйгээ шатжээ

tuimer

Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2018.05.22/  00:00 цагт  тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу  гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид  тус газарт 00:07 цагт  очиж 15 минут ажиллан түймрийг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн  35 настай эрэгтэй Э, гурван  настай эрэгтэй Э нар нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.