Цалин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газарт хэлэлцэнэ

2018-05-22 11:191min0
Hurelbaatar

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулж Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгээ МҮЭ-ийн холбооны удирдлагуудад хэллээ. Эл асуудлаар тус холбооны төлөөллүүд өнөөдөр Сангийн сайдад бараалхаж, хурдан шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Эмч нар тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн  төв талбай дээр цалин нэмэгдүүлэхийг шаардаж долоо хоног гаруй суулт зарласан билээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй